UBLife Logo
Newsfeed

20 дугаар зууны хүүхэлдэй Шелли Дюваль

20 дугаар зууны хүүхэлдэй Шелли Дюваль

“The Shining” киноны гол дүрээр нь мэдэх өвөрмөц төрхтэй бүсгүйг Шелли Дюваль гэдэг. Торомгор нүд, туулай шиг хөөрхөн шүдтэй Шелли 1949 онд төрсөн ба эд залуу насандаа загвар өмсөгч мөн жүжигчнээр ажилдаг байжээ.

Холивудад түүнийг "Янзган нүдэт" хэмээн өхөөрдөн хочилдог байсан.

Шелли бол 20 дугаар зууны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах нэгэн ба түүний онцлох кино дүрээс дурдвал “The Shining” киноны эхнэрийн дүр мөн алдарт буурцаг иддэг Попайгийн эхнэр Оливийн дүр юм.

Шелли дүрд хувирахдаа сайнаас гадна их эмзэгхэн бүсгүй байсан гэдэг. Үүний тод жишээ бол “The Shining” кино билээ. Тус кинонд тэрээр олон удаа хашхирч, айдаст автан жүжиглэсэн ба түүнээсээ болон сэтгэлзүйн гэмтэл авсан гэдэг. Угаас “The Shinig” кино цөөн дүртэй ч үзэгдэл ихтэй хүнд кино гэдгийг бид бүхэн мэднэ.

Түүнийг хүмүүс “The Shinig” киноноос үүдэн шизофренитэй болсон гэж цуурхах нь бий гэвч тэр үнэндээ шизоаффектив гэх сэтгэцийн эмгэгтэй байсан гэдэг. Шизоаффектив нь тийм ч ноцтой сэтгэцийн эмгэг биш бөгөөд Шеллигийн хувьд ажлын ачаалал, нэр хүнд, цуурхал, олны харц зэргээс улбаалан асар их дарамтыг мэдэрснээр төрөлхийн сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн хэмээн үздэг.

Угаас түүний амьдрал тийм ч дардан байгаагүй. Гэсэн хэдий ч Шелли толгойгоо өндөрт өргөн бүхнийг ялан дийлсэн ба залуу насны гоо үзэсгэлэнгээ тултал гэрэлтүүлж чадсан билээ. Гэвч харамсалтай нь Шелли ердөө саяхан буюу 7 сарын 11-ний өдөр 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.154.185
The Shining кино Дэлхийн түүхэн дахь хамгийн сайн аймшгийн кино гэж бүх улсад үздэгийг бичихаа мартчихсан бололтой, мөн хүний түүхэн дахь 10 шилдэг киноны нэг