Зуны улирал дундаа орлоо, та бүхэн сайхан амарцгааж байна уу? Ихэнх хүн зун хөдөө гадаа явж, цэвэр агаарт амрахыг хүсдэг. Гэхдээ хотоос гаралгүй гэртээ өнгөрөөх хүн ч байна. Энэ өдрүүдэд гэртээ зуны уур амьсгалыг мэдрэн, амрахыг хүсэж байвал танд энэ 8 драм яг тохирно.
1. Summer Strike
Зун сайхан амарч, Ё Рым шиг бодолд автан суугаарай. Хэд хэдэн азгүйтлийг туулсан бүсгүй бүхнээ хаяад жижигхэн тосгонд юу ч хийхгүй байхаар хүрч ирнэ.
2. Hometown Cha-Cha-Cha
Далайн дэргэдэх жижигхэн тосгонд романтик явдал өрнөх шиг жинхэнэ зун гэж хаана байх билээ. Хөдөө шүдний эмнэлэг нээсэн хотын бүсгүй, далайн эрэг, тусч зантай хөдөөнийхөн, тосгоны од нэгэн залуу гээд л. Харин тэр залуу ямар нууц хадгалаад байна вэ?
3. Twenty-Five Twenty-One
Сургууль, их сургуулийн амьдралд тохиолдож байсан зуны үйл явдлаа эргэн дурсдаг биз дээ. Зун гэдэг бол залуу насаараа тансаглах үе. Яг энэ киноны баатрууд шиг.
4. High Kick
Хөнгөхөн, романтик киног зун л үзэх ёстой. Адал явдал, инээд ханиад гээд анги болгон нь сонирхолтой шүү.
5. Our Blues
Олон од тоглосон кино. Тэд бүгдээрээ өөрийн түүх, нууцтай.
6. Welcome to Samdal-ri
Чо Сам Даль карьер хийхээр Сөүл явна. Төрсөн нутагтаа хэзээ ч эргэн ирэхгүй гэж шийджээ. Гэвч хувь заяа өөрөөр шийдэж, тэр төрөлх Самдали хотдоо харих болно. Энд тэр хайраа олох юм.
7. Our beloved Summer
Нэг нэгнээ үл ойлголцох, салат хагацал гээд хүн болгонд юм бодуулах кино.
8. Reply 1997
Энэ киноны ямар ч хэсэг таныг зуны уур амьсгалд оруулна. Зун гэдэг бол найзуудтайгаа зугаалах, салхинд гарах улирал.