БНСУ-ын жүжигчин Нам Юн Сү аавдаа бөөрөө өгсөн талаар SpoTV News мэдээллээ. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа өнгөрсөн сарын 19-нд болсон бөгөөд Нам Юн Сү, аав нь бие нь сайжирч, эмнэлгээс гарсан байна.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохын тулд жүжигчин залуу 2024 оны эхнээс бүх ажлаа орхиж, донор болох бэлтгэл ажилдаа орсон юм. Эмнэлгийн албан хаагчид түүний аавдаа, гэр бүлдээ маш их хайртай нь мэс засал амжилттай болоход их нөлөөлсөн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Нам Юн Сү энэ оны сүүлээр “Lovestruck in the City” киноны гол дүрээр тайзандаа эргэн ирнэ.