UBLife Logo
🥇 Парис - 2024

Гүрж олимпын аваргаа $370 мянгаар шагнана

Гүрж олимпын аваргаа $370 мянгаар шагнана

Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахидзе Парисын олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олгох шагналын хэмжээг зарлалаа. Олимпын аварга тамирчин 1 сая лари ($370 мянга), мөнгөн медальтан 500 мянган лари ($185 мянга), хүрэл медальт тамирчин 250 мянган лари ($92,5 мянга) авах болно.

Гүржийн тамирчид Парисын олимпын спортын 10 төрөлд 29 эрх аваад байгаа. Гүрж улс зуны олимпын наадамд 1996 оноос оролцож, нийт 10 алт, 12 мөнгө, 18 хүрэл медаль хүртээд байгаа  билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.