Тиймээ, тийм боломж бий. Учир нь зуны Олимпийн XXXIII наадмын сёрфингийн тэмцээн Парисаас 15000 км зайд, Номхон далайн өмнөд хэсэгт орших Таити арлын ( Францын полинез) Теахупоод долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 5-нд болох юм.
Энэ нь Олимпийн наадмын түүхэн дэх Олимпийн наадмыг зохион байгуулж буй хотоос хамгийн алслагдмал зайд болж буй тэмцээн. 2020 оны Токиогийн олимпоос эхлэн олимпийн хөтөлбөрт багтсан surfing нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр медальтнуудыг тодруулах бөгөөд 21 орны 48 сёрфингч Таити арлыг зорино.
Таити арлын Теахупоо хэмээх байц хад бүхий эрэг бол 2-3 метрээс 7 метр хүрдэг том давалгаагаараа алдартай бөгөөд дэлхийн хамгийн хүнд хэцүү давалгаатай тул сёрфингчдийг соронзон мэт татдаг авай.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин