Өчигдөр Францын нийслэлд XXXIII зуны олимпын наадмын нээлтийн ёслол болж өнгөрлөө. Түүхэнд анх удаа ёслол цэнгэлдэх хүрээлэнгээс хальж, хотын түүх соёлын дурсгалт газруудад болж, тамирчид завиар жагсан орж ирж байлаа. Тедди Ринер, Мари-Жозе Перек хоёр олимпын бамбарыг асааснаар Парис-2024 олимп албан ёсоор нээгдлээ. Хүйтэн бороог үл хайхран, Парис хот соёл, урлагийн төв гэдгээ батлан харуулсан юм.


































