UBLife Logo
🥇 Парис - 2024

Александр Усик сонирхогчдын боксын шинэ холбоо байгуулна

Александр Усик сонирхогчдын боксын шинэ холбоо байгуулна

Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга, Украины Александр Усик Олон улсын сонирхогчдын боксын шинэ холбоо байгуулах гэж байна. Украины боксын холбооноос “Бид орчин цагийн хамгийн шилдэг боксчин Александр Усик, Ready to Fight компанитай хамтран боксын шинэ холбоо байгуулахаар ажиллаж байна. Бүх дэлхийн сонирхогчдын боксын холбоо гэж нэрлэх бодолтой байна” гэж мэдэгдсэн юм.

Дэлхийн сонирхогчдын бокст хагарал гараад удаж байна. Умар Кремлев тэргүүлдэг IBA холбоог ОУОХ гишүүнчлэлээсээ бүр мөсөн хассан. Харин шинээр байгуулагдсан World Boxing холбоог гишүүн цөөнтэй гээд ОУОХ хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

Дэлхий төдийгүй Украинд ч хоёр холбоо гараад байгаа. Албан ёсны Украины боксын холбоо нь IBA холбооны гишүүн хэвээр байгаа бол Львовт 2000 оны мөнгөн медальт Андрей Котельник тэргүүтэй хүмүүс Украины боксын шинэ холбоо байгуулж, World Boxing-д элсэхээр өргөдлөө өгсөн.

Дашрамд дурдахад, Александр Усик Парисын олимпод Украин боксчид медаль хүртвэл хувиасаа шагнал гардуулахаа зарласан. Алтан медаль хүртвэл 100 мянга, мөнгө 70 мянга, хүрэл 55 мянган ам.доллар өгөх гэнэ.

Парист Украинаас Айдер Абдураимов (57 кг); Александр Хижняк (80 кг); Дмитрий Ловчинский (92 кг) гэсэн гурван боксчин оролцож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.237.31
Orosuudiin IBA gegch holboo ugaasaa butehgui manai otgonbaatar terguutei olon boxching luivardaj bsan italy canada gd olon tamirchid ilt iluurhsen btal huuchin soc stanii ornuudad yalaltiig ugch luivarddag hogiin holboo batgana suusan gazar uttei gedeg shig Orosiin gar dursen buh yum buzar bulai boloh yumdaa