UBLife Logo
🥇 Парис - 2024

Испани, Францын ялсан нь олимпын хөлбөмбөгт хоёр дахиа түрүүлнэ

У.Чинзориг
У.Чинзориг
Испани, Францын ялсан нь олимпын хөлбөмбөгт хоёр дахиа түрүүлнэ

“Парис-2024” олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд 23 хүртэлх насны тоглогчид оролцдгоороо онцлогтой.

Тус тэмцээний хагас шигшээ шатнаа Испанийн баг Марокког 2:1-ээр буулган авч, Францууд Египетийг нэмэлт цагт 3:1-ээр хожиж финалдлаа.

Мароккогийн багаас эл тэмцээний мэргэн бууч Соуфиан Рахими торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан ч, тоглолтын 2-р хагаст “Барселона”-гийн Фермин Лопез тэнцүүлж, сэлгэгдэн талбайд орж ирсэн Хуанлу Санчес үндсэн цаг дуусахаас таван минутын өмнө хожлын гоолыг хаалганд шигтгэв.

Испаничууд финалд Тьерри Анригаар удирдуулсан Францын багтай тоглоно.

Францын баг Египетийг нэмэлт цагт хожсон бөгөөд Жан-Филипп Матета хоёр гоол оруулсан бол Майкл Олисе гурав дахь гоолыг хаалганд шигтгэсэн.

Нэмэлт цагийн эхэнд Египетийн төвийн хамгаалагч Омар Файед улаан хуудсаар торгуулж, улмаар тэд үлдсэн хугацаанд хүн дутуу тоглосон юм.

Испанийн баг 1992 онд олимпын хөлбөмбөгт түрүүлсэн бол Францын баг 1984 оны олимпоос хөлбөмбөгийн төрөлд алтан медаль хүртээд буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.