Бямба гарагт явагдах “Коммунити Шиелд”-ийн тоглолтоор Английн хөлбөмбөгийн 2024-25 оны улирал хөшгөө нээнэ.
Гэвч Эрик тен Хаг дасгалжуулагчтай “Манчестер Юнайтед”-ийн хэд хэдэн тоглогч шинэ улиралд өрсөлдөхөд бэлэн биш байгаа ажээ.
“Манчестер Сити”-тэй цом булаалдах эл тэмцээний өмнө Харри Магуайр, Виктор Линделёф, Люк Шоу, Аарон Ван-Биссака нар тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа төдийгүй Аргентиний шигшээ багийн хамтаар Копа Америкад түрүүлсэн Лисандро Мартинез энэ долоо хоногоос л бэлтгэлийн талбайд үзэгдэх болсон тул тоглолтодоо бэлдэж амжаагүй аж.
Хар жагсаалт үүгээр дууссангүй тэдний эгнээнд шинээр нэгдээд буй Лени Йоро хөлөө бэртээсний улмаас гурван сарын хугацаанд талбайд гарахгүй.
Иймд Тен Хагийн хувьд, хараахан өөрсдийгөө бэлдэж амжаагүй байгаа дээрх тоглогчдын заримыг талбайд гаргаж, эрсдэлтэй алхам хийх үү, эсвэл нөөц тоглогчид болон академийн хөвгүүддээ боломж олгох уу гэдгийг нуцахтай бодох хэрэгтэй гэсэн үг.
Люк Шоу л гэхэд 2014 оноос “Манчестер Юнайтед” клубт нэгдсэн бөгөөд төдийгөөс өдийг хүртэлх тус клубийн нийт тоглолтын 44,24 хувийг нь бэртлийн улмаас өнжөөд байна.
“Коммунити Шиелд” тэмцээнд “Манчестер Юнайтед” клуб хамгийн олон буюу 21 удаа түрүүлсэн бол “Манчестер Сити” эл цомыг зургаан удаа өргөсөн билээ.