UBLife Logo
Newsfeed

Бидний аав ээждээ гаргадаг ч дараа нь ихээр харамсдаг 7 үйлдэл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Бидний аав ээждээ гаргадаг ч дараа нь ихээр харамсдаг 7 үйлдэл

Заримдаа бид тэр үедээ энэ бүхнийг огтхон ч тийм хэцүү, чухал, сүртэй зүйл биш гэж боддог. Гэхдээ дараа нь энэ мөчүүд таны зүрхийг ихээр шаналгаж мэднэ.

1. Юм мэдэхгүй байгаагаар нь дооглох

Ухаалаг утас, хоолны газруудад байрших нь ихэссэн захиалгын дэлгэц, ойр зуурын интернэт ашиглах зүйл дээр ээж аавыгаа чадахгүй, мэдэхгүй байхад нь дооглож эсвэл уурлахгүй байгаарай. Бид ч бас ирээдүйд үр хүүхдүүдийнхээ шинээр сонирхож байгааа зүйл, орчин үеийн технологийг ойлгохгүй үе зөндөө ирэх болно. Харин ч зааж өгөх, хичээл зүтгэл гаргаж байгаад нь урам өгөх зэргээр харилцаж байгаарай.

2. Дуудлагад нь хариулахгүй, залгахгүй байх

Алдсан дуудлага бүр үнэндээ ямар үнэ цэнтэй болохыг бид тэр дуудлага дахин ирэхээ болиход л ойлгодог. Бас утсаа атгаад, хараад дуудлага ирэхийг хүлээж байгаа дүр төрх нь яагаад ч юм сүүлд төсөөлөгдөж, сэтгэлийг тань ихээр өвтгөж мэдэх юм. Тиймээс боломж л гарвал утсаар ярьж, сайн байгаагаа дуулган, өдөр нь хэрхэн өнгөрснийг асууж байгаарай.

3. Сонирхдог зүйлээр нь тоглоом хийх

Бидний төрж өссөнөөс тэс ондоо цаг үед бидний ээж аав амьдарч ирсэн билээ. Тиймдээ ч сонирхол, хобби нь ч өөр байх нь гарцаагүй. Магадгүй таны аав нийтийн бүжгэнд оролцох дуртай байж болно. Магадгүй таны ээж хэдэн арван жилийн өмнөх киног дахин дахин үзэх дуртай байж болно. Одоо огт ашиглагдахаа больсон зүйлийг цуглуулах дуртай байж мэднэ. Одоо болтол Оросын дээр үеийн нэг жүжигчинд крашлаад, байнга ярьдаг байж болно. Тэр болгоныг хэзээ ч битгий шүүмжилж эсвэл тоглоом хийгээрэй. Харин ч илүү их сонирхож, хамтдаа үзэж, хамтдаа бүжгэнд явж үзээрэй.

4. Санаа зовж үг хэлэхэд нь ундууцах

Бид нар заримдаа үглэж байна гээд дургүй хүлээж авах нь их. Хэрэв үгийг нь сайн сонсоод, ойлгож байна аа, битгий санаа зовоорой гээд сэтгэлийг нь амраавал дахиж “үглэх“-гүй, тайван байх ч юм билүү. Таныг гэж бодож хэлсэн үгэнд нь ундууцаж, яршигтай юм гэж хүлээж авахын оронд сонсож, ойлгож байна гэдгээ мэдрүүлээрэй.

5. Авах нь их ч, өгөх нь бага байх

Үнэндээ бид аав ээждээ ямар нэг байдлаар талархсан сэтгэлээ байнга илэрхийлж байх хэрэгтэй юм шиг ээ. Тэр нь жижигхэн зүйл байсан ч болно. Ямар нэг дуртай тоглолтыг нь үзүүлэх, хааяа нэг хамтдаа хотоос гарчихдаг байх, жижигхэн цэцэг барьж орох, дуртай амттанг нь авч өгөх гээд л. Ээж аавыгаа ч бас эрхлүүлдэг байгаарай.

6. Хамт өнгөрүүлэх цаг хугацаа багасах

Яаж ийгээд л ажил, найз нөхдөдөө цаг гаргачихдаг хэрнээ аав ээж дээрээ очиж уулзах, хамт байхад цаг гаргахгүй байгаа юм биш биз? Хэрэв тийм бол энэ нь сүүлд бидэнд харамсах маш их шарх үлдээх болно. Уулзахгүй яав даа, хамт юм ярьж суух минь яав гэж маш олон хүн харамсаж явдаг юм билээ. Тиймээс та ч бас ийм мэдрэмж авахгүйн тулд хааяахан ч атугай цаг гаргаж уулзаж байгаарай.

7. Хайртай гэдгээ хэлэхгүй байх

Мэдээж хэрэг санаа зовж, ичих, хэлэх гэхээр энэ үг хоолой давахгүй байх нь бий. Гэхдээ энэ үгийг тэд сонсохыг маш ихээр хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Сэтгэлээ нээн ярихыг тань, хайртайгаа хэлэхийг тань хүлээж байгаа. Зөвхөн та дотроо баглачихсан тэр үгнүүдээ гаргаж хэлэхэд л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
10
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.151.211.139
ЗОЧИН\13.229.93.29
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.