UBLife Logo
Спорт

Олимпын аварга Елдос Сметов авсан бэлгүүдээ ярилаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Олимпын аварга Елдос Сметов авсан бэлгүүдээ ярилаа

Казахстаны жүдоч, олимпын аварга Елдос Сметовт Парисын олимпын дараа шагналын хур буусан билээ. Саяхан тэрээр “Голос народа” нэвтрүүлэгт орохдоо шагналуудаа хэрхэн тарааснаа ярьжээ.

Жамбыл мужийн аким болон орон нутгийн ивээн тэтгэгчид түүнд Lexus LX 600 машин өгснийг Елдос аавдаа бэлэглэсэн гэнэ. Харин бизнес эрхлэгч Жумабек Жаныкуловын бэлэглэсэн Mercedes машиныг өөрөө унаж байгаа ажээ. Машины дугаар нь 060 бөгөөд 60 кг-ын жинтэй нь холбоотой.

Түүний төрсөн нутаг болох Жамбыл мужийн дүүргээс Haval 6 машинаар шагнасныг анхны багш Ахмет Жумагуловтоо өгчээ. Багш нь одоо 74 настай гэнэ.

Жамбыл мужийн захиргаанаас 5 өрөө байр бэлэглэснийг өөртөө үлдээсэн байна. Мөн тус мужийн жүдо бөхийн холбооны тэргүүн арслангийн арьс бэлэглэснийг нэг дотнын найздаа дамжуулан бэлэглэжээ.

Торегали Тореалигийн бэлэглэсэн хурдан удмын адууг Шымкентэд байлгаж байгаа бол Актюбинскийн нэгэн том бизнес эрхлэгчийн амалсан  100 морийг төрсөн ахдаа бэлэглэсэн байна.

Казахстаны Засгийн газраас олимпын алтан медальтай тамирчинд нэг удаа 250 мянган ам.доллар олгодог хуультай.

Сметовыг олимпын аварга болсны дараа гэрийнх нь ойролцоох замыг шинэчлэн зассан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
145
2
24
0
0
2
10
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.37.211
Зочин\18.141.201.81
Монгол улс нэг удаа том шагнал өгөөд насаар нь авдаг цалинг зогсоох хэрэгтэй.эсвэл шигшээ багт байх хугацаанд нь цалинг олгоод гарах үед нь зогсоомоор байна.энэ цалингаас болж тамирчид амжилт гаргахгүй байна авч байгаад нь сайн шингэж таарахгүй зохихгүй байна.хүн хөдөлмөрлөж байж цалин авна тэгэхэд нэг удаа хөлөлмөрчлөөл насан туршдаа цалин авна гэдэг буруу.энэ хуулийг санаачилсан Элөэгдорж өөрөө ямар хүн билээ аргагүй л эх орноо боддоггүй хүн байсан байгаа юм
ЗОЧИН\13.212.72.165
ard\13.212.201.127
ene chin harin hvmvvsd yumnas uguud bdiin bnaa manaihn shig shunaliin tulamnuud busadad gar tataldaad yuch ugch chadahguide
ЗОЧИН\13.214.199.128
zochin\47.129.6.233
manai baterdene awraga bol 1 uruuguuruu dvvren zuragt hadgalag gelvv
Спорт судлаач Гүрээ\47.129.225.244
Жинхэнэ хоншоортой эр жудагтай тамирчин бн шагналуудаа тусалж явсан багш нар андууддаа хариу барьж бн гэдэг түүнии буян ахиж ундрахын билэгдэл Манайхан ч элгиин юм их болдог доо өглөө гэж мурина өгсөниихөө ар дээр дагуулж баахан шоу рёклам хиинэ нөгөөх нь бүр шуналын дэв авхын өвчин тусчдаг
Спорт судлаач Гүрээ\18.140.97.186
Жинхэнэ хоншоортой эр жудагтай тамирчин бн шагналуудаа тусалж явсан багш нар андууддаа хариу барьж бн гэдэг түүнии буян ахиж ундрахын билэгдэл Манайхан ч элгиин юм их болдог доо өглөө гэж мурина өгсөниихөө ар дээр дагуулж баахан шоу рёклам хиинэ нөгөөх нь бүр шуналын дэв авхын өвчин тусчдаг
ЗОЧИН\13.214.145.234
ЗОЧИН\47.129.45.181
Казакстан нэг л удаа шагнал өгдөг. Бусад дэлхийн бүх улсууд адилхан. Харин тэнэг монгол насаар нь цалин өгнө. Энэ утгагүй юмаа болих хэрэгтэй монгол улс.
ЗОЧИН\13.212.248.73
ухаалаг юмаа.
ЗОЧИН\3.1.196.231
Манайхан ч Олимпийн аваргаа энэнээс хамаагүй илүү урамшуулсан гэдэг. Улс 120 сая, тухайн үеийн шинэ 200, 3 өрөө байр 6 ширхэг( бас бус юм өгсөөн өгсөн гээд л дуулдаж байсан. Бас л бахархал шүү.
ЗОЧИН\3.1.51.201
Гэрийн ойролцоо зам зассан😱😱 мэдэж мөнгө ихтэй байгалийн баялагтай. Гэхдээ ардчилал үгүй. Нэг хүний дарангуйлалтай улс. 35 эилийн сүүлийн түүхэнд ердөө 2 хон хүн ерөнхийлөгч хийж буй. Дээрээс нь хичнээн хүн “даргын” дургүйг хүргэсэн гэж алга болдог гээч. Манай найзууд зүгээр л гараа алдлаад “ алга болчихсон энэ талаар ярих хэрэггүй” гэдэг. Юм бүхэн харагдаж байгаа шигээ биш. Хажууд Монгол дэндүү эрх чөлөөтэй ардчилсан улс. Эрх баригчдыг муулдаг элдвээр хэлдэг шүүмжилдэг. Энэ чинь эрх чөлөө. Элдэв лайвчид шиг бусдыг доромжлоод байвал хэн ч шоронд орно шд
ЗОЧИН\54.151.209.205
ЗОЧИН\54.179.9.186
Сайхан хүндлэл, бахархал юмаа
ЗОЧИН\47.129.34.251
Сайхан хүндлэл, бахархал юмаа
ЗОЧИН\54.179.9.186
Сайхан хүндлэл, бахархал юмаа
ЗОЧИН\54.179.9.186
Сайхан хүндлэл, бахархал юмаа
ЗОЧИН\47.129.34.251
Сайхан хүндлэл, бахархал юмаа
Baagii\47.128.243.101
Kkk manaih shig l yum bna shdee