UBLife Logo
Амьтан

"Оросын тагнуулч халим" Хвалдимир хачирхалтайгаар нас баржээ

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
"Оросын тагнуулч халим" Хвалдимир хачирхалтайгаар нас баржээ

Одоогоос 5 жилийн өмнө Норвегийн эрэг рүү видео камер, Санкт-Петербургийн нэгэн компанийн лого бүхий оосортой халим сэлж ирсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж, тус амьтныг "Оросын тагнуулч халим" хэмээн нэрлэж байв. Хүнээс айдаггүй энэ амьтныг Оросын тэнгисийн хүчинд ашиглагдаж байхдаа хашаанаасаа оргосон байж болзошгүй гэж Норвегийн судлаачид үзэж байв. Энэ талаар Оросын зүгээс ямар нэг хариу өгөөгүй ч тад тус халимыг норвеги хэлний хвал буюу халим гэсэн үгийг Владимир хэмээх орос нэрийн сүүл хэсэгтэй залгаж “Хвалдимир” хэмээн нэрлэж байжээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Хвалдимирыг үхсэн байдалтай олдсон талаар олон нийт шуугьж байна.

Урьдчилсан байдлаар халим яагаад үхэх болсон нь тодорхойгүй, биед нь ямар нэг шарх сорви байгаагүйг Странд бас мэдээлжээ. Харин сүүлийн үеийн мэдээгээр халимын биеийг задлан шинжлэхэд “бууны сорив” олдсон гэх цуурхал яригдаад байна. Өөрөөр хэлбэл Хвалдимир алагдсан байж болзошгүй юм.

Marine Mind төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Себастян Странд хэлэхдээ “Өчигдөр бид Хвалдийг ердийн үеийнх шигээ хайж байгаад үхсэн байхыг нь оллоо. 24 цаг хүрэхгүй хугацааны өмнө тэр амьд байсан юм” гэжээ.

Халимууд байгалийн жамаар 60-70 жил амьдардаг бол Хвалдимир ердөө арван тавхан настай байжээ. Тэгэхээр хөөрхий халим өрсөлдөгч агенттай мөргөлдсөн үү? Суманд оногдож үхсэн үү? гэдгийг бид удахгүй мэдэх биз ээ.

Эх Сурвалж: Dazed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.