UBLife Logo
Кино

Николь Кидманд гай тохиолдож, Венецийн наадмын шагналаа авч чадсангүй

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Николь Кидманд гай тохиолдож, Венецийн наадмын шагналаа авч чадсангүй

Энэ жилийн Венецийн кино наадмын шагнал гардуулах ёслол Николь Кидманы хувьд алдар хүндийн үйл явдал болох ёстой байлаа. Тэрээр “Babygirl” киноны Ромигийн дүрээр анх удаагаа тус кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Оскараас гадна Канн, Берлиний кино наадмын шилдгийн шагналтай түүнд Венецийн наадмын шагнал л дутаад байсан юм.

Харамсалтай нь түүний гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдож, Кидман шагналаа өөрийн биеэр гардан авч чадсангүй. Ёслолоос хэдхэн цагийн өмнө түүний ээж Жанелль Энн зуурдаар нас барсан мэдээ ирж, Николь яаралтай Австрали улсдаа буцсан байна. Түүний оронд шагналыг найруулагч Халина Рейн тайзан дээр хүлээн авч, зочдод Николийн ил захидлыг уншиж өглөө.

Захидалд “Би яг одоо гэр бүлдээ очих ёстой боллоо. Сэтгэл маш хэцүү байна. Үнэндээ энэ шагнал бол ээжийн минь шагнал. Ээж минь намайг чиглүүлж, удирдаж, хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн. Миний зүрх шимширч байна” гэж бичсэн байлаа.

Жанелль Энн 88 настай байсан бөгөөд үхлийн шалтгааныг мэдээлээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
6
1
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.