Сэтгэлийн гутрал нь хүний үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол санаанд сөргөөр нөлөөлдөг өнөөгийн дэлхий дахины чухал асуудал бүхий өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Биржийн мэдээлснээр дэлхий даяар 251-310 сая хүртэлх хүн сэтгэл гутрал гэгддэг өвчнөөр шаналж байна. Сэтгэл гутрал мэдрэгдэхдээ яг л манан дунд бүдчин алхсаар цөхөрч ядрах мэт байдаг бөгөөд сэтгэл гутралд өртсөн хүмүүс сэтгэл гутралыг хавх, шигддэг элс, сордог намаг, хаа ч явсан чирч явдаг үл үзэгдэх хөлөөс уяатай зангуу гэх мэтээр тодорхойлжээ.
Доорх жагсаалтад буй улсууд хүн амын индексээрээ сэтгэл гутрал өндөр бөгөөд үүний гол шалтгаан нь байрны түрээс, завгүй амьдралын хэв маяг, амьдрах орчны цаг агаар зэрэг юм.
10. Литва - хүн амын 5.6%
9. Финланд - хүн амын 5.6%
8. Беларусь - хүн амын 5.6%
7. Грек - хүн амын 5.7%
6. Португал - хүн амын 5.7%
5. Бразил- хүн амын 5.8%
4. Эстони - хүн амын 5.9%
3. Австрали - хүн амын 5.9%
2. АНУ - хүн амын 5.9%
1. Украин - хүн амын 6.3%
Харин манай Монгол улсын хувьд 178 улс орнуудаас 116 дугаарт буюу нийт хүн амын сэтгэл гутралын түвшин 4.2% хэмээн гарчээ.
Эх Сурвалж: Ceoworld