UBLife Logo
Спорт

Заурбек Сидаковын барилдаан холимог тулаанд таарахгүй гэв

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Заурбек Сидаковын барилдаан холимог тулаанд таарахгүй гэв

Оросын холимог тулаанч Эдуард Вартанян Матч ТВ-д ярилцлага өгөхдөө чөлөөт бөхийн олимпын аварга Заурбек Сидаковын холимог тулаанд амжилт гаргах боломжийн талаар ярьжээ.

Вартанян “Зарчмын хувьд түүний юу хийж чаддагийг харах хэрэгтэй. Гэхдээ түүний барилдаан холимог тулаанд огт тохирохгүй гэдгийг би одоо хэлье. Сидаков гар ажиллагаа хэт ихтэй, уян зөөлөн барилдаантай. Техник сайтай, өрсөлдөгчдөө наалдаж байгаа мэт л барилддаг. Олимпын аварга байж болно, гэхдээ холимог тулаанд таарах, таарахгүй гэж бий. Жишээ нь, Ромерогийн барилдаан тэсрэлттэй, зайгаа ойртуулаад гэнэт мэх хийнэ. Хуураад хөлд орох бол холимог тулаанд тохирно. Тулаан босоогоос эхэлдэг тул боксчин хүнд илүү ашигтай байдаг.  Бөх хүн холимог тулаанд орохдоо босоо зодолдоод байвал ялагдана. Хурдан шуурхай хөлд орох чухал. Сидаков амжилт олоход хэцүү” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.