UBLife Logo
Спорт

Ооносато озэки болоход 2 даваа дутуу

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Ооносато озэки болоход 2 даваа дутуу

Мэргэжлийн сүмо бөхөд шинэ озэки төрөх мөч ойртсоор байна. Саяхан л сүмод Киришима, Хоошёорюү, Такакэйшёо, Котозакүра гэсэн 4 озэки барилдаж байсан ч хоёр нь цолоо алдсан. Сүүлийн үеийн озэки цолтнууд тун сулхан, ёкозүна болохын төлөө биш арай ядан цолоо хамгаалж барилддаг болсон гэж шүүмжлэл гарч байгаа нь ч үнэний хувьтай. Одоо дээд зиндаанд Митакэүми, Шёодай, Такаясү гэсэн озэки аснууд барилдаж байна. Эрт үед озэки нар аварга болохын төлөө үзэлцэж, озэки цолоо алдахаараа зодог тайлдаг, тийм л хүчтэй байлаа. Дээр дурдсан бөхчүүдээс Шёодай бол озэки цолны найраа хийснээсээ нэг сарын дараа цолоо алдаж байсан бөх.

Харин энэ удаад ойрын хэдэн жил харагдаагүй хүчтэй озэкитой болох нь гэж бөх сонирхогчид баярлаж байна. Учир нь Ооносатог тэд цолоо хамгаалах биш ирэх жил ёкозүна болно гэж итгэл хүлээлгэж байгаа юм.

Сэкивакэ Ооносато Намрын тэмцээнд ганцаараа өвдөг шороодолгүй 10 даваатай тэргүүлж байна. Түүний араас хоёр унаатай 4 бөх нэхэж байгаа ч Ооносатотой өрсөлдөх нь юу л бол. Сүмо бөхийн дүрмэнд “Комүсүби, Сэкивакэ цолон дээр сүүлийн 3 башёд 33 давахад озэки цол олгоно” гэж заасан байдаг. Ооносато Зуны тэмцээнд комүсүби дээр 12 даван түрүүлж, Нагоя башёд сэкивакэ цолтой 9 давсан. Одоо 10 даваад байгаа гэхээр үлдсэн 5 өдрийн барилдаанд 2 ялахад ОЗЭКИ болно.

Ооносато Дайки

2023.05 - Mакүшита 10-аас барилдаж эхэлсэн. 6-1

2023.07 – Макүшита З-3, 4-3                       

2023.09 – Жюүрёо З-14, 12-3                       

2023.11 – Жюүрёо З-5, 12-3                          

2024.01 – Маэгашира Б-15, 11-4 Дайчин барилдааны шагнал

2024.03 – Маэгашира Б-5, 11-4 Уран барилдааны шагнал, Дайчин барилдааны шагнал

2024.05 – Комүсүби, 12-3 Анхны түрүү, Уран барилдаан, Гарамгай барилдааны шагнал

2024.07 – Сэкивакэ, 9-6 Гарамгай барилдааны шагнал  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.