UBLife Logo
Спорт

Такакэйшёо: Бие, сэтгэлийн хүч үнэхээр дууссан

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Такакэйшёо: Бие, сэтгэлийн хүч үнэхээр дууссан

Мэргэжлийн сүмогийн озэки асан, сэкивакэ Такакэйшёо зодог тайлсан нь Намрын тэмцээний нэгэн гол үйл явдал байлаа. Тэрээр хүзүүний архаг гэмтлийн улмаас сайн барилдаж чадахгүй удсан. Тачиай золголтоос хатуу ширүүн мөргөлдөж, түрэн гаргадаг барилдаантай бөх хүзүү нь гэмтэхээр үнэхээр хэцүү. 

Дээд зиндаанд 4 түрүүлсэн нь арслангууд дундаа озэки Кайогийн дараа орох амжилт. Такакэйшёо ийнхүү 28 настайдаа зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Үргэлжлүүлэн барилдаад байвал тахир дутуу болох эрсдэлтэй тул үлдсэн амьдралаа бодох хэрэгтэй. Такакэйшёо Минатогава нэрээр Токиваяма дэвжээнд туслах оякатагаар ажиллана. Бага ангиасаа кёкүшин каратэгаар хичээллэж, хүүхдийн УАШТ-д үзүүрлэж байсан удаатай. Дунд ангидаа сүмо бөхөд шилжиж, улсын хэмжээний 7 цом хүртэж байв. 2020 оны 11 дүгээр сард модель Юкинатай гэрлэсэн. Нэг хүүтэй.

Такакэйшёогийн хэвлэлийн бага хурлын онцлох үгнээс толилуулья.

-Харамсах зүйл огт байхгүй. Чадах бүх зүйлээ гаргасан. Үнэхээр сайхан байлаа. Бэрхшээл туулалгүй амжилтад хүрсэн хүн байдаггүй. Янз бүрийн зүйл тохиолдсон ч аз жаргалтай сайхан байсан.

-Ёкозүна болох мөрөөдлөө биелүүлэх гэж амьдарч, зүтгэж ирлээ. Ёкозүна цолны болзол сонссон ч үе бий. Хийх ёстой зүйлээ бүгдийг хийж, гараа хамаг чадлаараа сунгасан ч ёкозүна цолонд хүрч чадсангүй. Ёкозүна цолны төлөө дахин зүтгэх сэтгэлийн хүч, биеийн хүч алга болсон тул зодог тайлахаар шийдсэн.

-Озэки цолоо алдсан тэр үед надад өөртөө итгэх итгэл үлдсэн байсан.

-Анх сүмод ороод дээд зиндааны бөхчүүдийн том бие хааг хараад буруугазар ирчихвүү гэжбодож байлаа. Жижигхэн биетэй ч нэгэнт орсных үзэлцэнэ гээд зүтгэсэн. Өрсөлдөгчтэйгээ ижилхэн барилдвал ялахгүй. Юуны өмнө түлхэх, дайрах. Энэ бол миний амьдрах зам.

-Өөрийн зорьсон зүйлээ хийж байгаа болохоор гэмтлээ хэцүү юм, би зовж байна гэж бодсон удаа байхгүй. Гэмтэл бэртлээ оруулаад бүгд л миний байгаа байдал, миний одоогийн хүч чадал. Хүчээ гаргаж чадахгүй болбол төгсгөл гэж бодож байсан.

-Өдий хүртэл тэмцээндээ 100 хувь бэлтгэж барилддаг байлаа. Сүүлийн үед бэлтгэлээ хийж чадахгүй, хийх ёстой зүйлээ хийж чадахаа байсандаа сэтгэл дундуур байсан.

-Хамгийн сэтгэлд үлдсэн барилдаан бол тэмцээний сүүлийн өдөр Точиношинтэй барилдаж, озэки цол авахболсон барилдаан. Урд өдөр нь маргааш амьдралаа шийднэ хэмээн бодож байлаа.

-Шёова үеийн бүдо урлагаар хүмүүжсэн би орчин үед таарахгүй байж болох ч цаашдаа энэ л замаараа шавь нараа хүмүүжүүлэх болно. Сүмо бол Бурханы зан үйл тул ялсан ч, ялагдсан ч өөрөөрөө байх. Ялаад баярлаад байхгүй, ялагдаад гуниад байхгүй байх гэж хичээж ирсэн.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
1
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэн \3.0.145.61
Такакейшёо чиний барилдааныг үргэлж үгүйлэх болно. Жинхэнэ тэмцэл гаргаж сайхан барилдаан үзүүлдэг байсан шүү. Гэмтэж бэртсэн эрүүл мэндээ эдгээгээрэй. Амжилт сайн сайхныг хүсье!
Иргэн \3.0.145.61
Такакейшёо чиний барилдааныг үргэлж үгүйлэх болно. Жинхэнэ тэмцэл гаргаж сайхан барилдаан үзүүлдэг байсан шүү. Гэмтэж бэртсэн эрүүл мэндээ эдгээгээрэй. Амжилт сайн сайхныг хүсье!
Сайн байсан, Баярлалаа Озеки\47.128.215.230
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.