UBLife Logo
Кино

"Баавгай болохсон" киног Оскарын шалгаруултад нэр дэвшүүлэхээр болжээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Баавгай болохсон" киног Оскарын шалгаруултад нэр дэвшүүлэхээр болжээ

Олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст Монголын кино урлагийн зөвлөлөөс “Баавгай болохсон“ киног 97 дахь удаагийн “Оскар”-ын кино наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс эхний шатны шалгаруулалтад илгээх шийдвэр дөнгөж сая гарлаа.

9-р сарын 24-ний өдөр “Баавгай болохсон“ киноны найруулагч П.Золжаргал өөрийн Фэйсбүүк хаягаар дамжуулан Монголын кино урлагийн зөвлөлөөс энэ жилийн “Оскар”-ын кино наадамд нэг ч монгол бүтээл явуулахгүй байх шийдвэр гаргасан тухай цахим шуудан илгээснийг задалсан билээ.

Тус шууданд “Энэ удаагийн “Оскар”-ын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргалаа“ хэмээн мэдэгдсэн бөгөөд “Баавгай болохсон“ киног ямар шалтгаанаар нэр дэвшүүлэхээс татгалзаж буйгаа мэдээлээгүй байсан.

Үүний дараа Кино урлагийн зөвлөлөөс 9-р сарын 25-ны өдөр мэдэгдэл гаргасан юм. Гэсэн ч мөн үүн дээр “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг илгээсэн“ гэхээс өөрөөр тодорхой мэдээлэл байсангүй.

Олон нийтийн зүгээс энэхүү үйл явдалд ихээхэн бухимдаж, тайлбар хийхийг шаардсан бөгөөд цаашлаад “Баавгай болохсон” киног “Оскар”-ын шалгаруулалтад нэр дэвшүүлэх олон нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.

Яг одоогийн байдлаар тус өргөдөлд нийт 8505 хүн гарын үсгээ зураад байгаа юм.

Харин өнөөдөр буюу 9-р сарын 27-нд П.Золжаргал найруулагчийн илгээсэн тайлбар хүсэх албан бичгийн хариу Кино урлагийн зөвлөлөөс иржээ.

“Кино урлагийн зөвлөл танайхаас ирүүлсэн тайлбар хүсэх албан бичигтэй танилцан, ээлжит бус хуралдаан зарлаж, хуралдаанаар дараах шийдвэрийг гаргаж байна.

Найруулагч П.Золжаргалын ‘Баавгай болохсон‘ кино уран бүтээлийг 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ‘Гадаад хэл дээрх шилдэг кино төрөл‘-д Монгол Улсыг төлөөлөн өрсөлдүүлэхээр шийдвэрлэлээ.

Дарга Ч.Ундрал“

Одоог хүртэл анх яг ямар шалтгаанаар тус киног явуулахаас татгалзсан тухайгаа олон нийтэд тайлбарлаагүй боловч дахин хуралдсаны дагуу, “Оскар”-ын шагналд Монгол Улсыг төлөөлөн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
3
0
0
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.143.199.197
Пизда\54.169.161.226
Яана даа хэдүүлээ
ЗОЧИН\18.141.163.241
Албан бичиг мэдэгдэл 2 ыг нь харчихаарай.Ичмээр.Гаргасан шийдвэрээ цуцлахыг бодоход алдаатай шийдвэр гаргадагаа хүлээн зөвшөөрсөн байх нь.Мэргэжилдээ мэргэшсэн боловсон хүчин олонтой мөртлөө яагаад энэ кино зөвлөл тийм хүмүүс нь байдаггүй юм болоо.Дарга болох хүн тэгтлээ мэргэшсэн мэргэжилтэн үү энэ салбарт үгүйшд.Эргэж буцсан шийдвэр гаргадаг шийдвэрээ хамгаалж тайлбарлаж чаддаггүй оргож боссон бодол ухаантай ийм хүмүүс аливаа салбарыг унагаж самардаг дөө.
Зочин\13.214.185.246
"танайхаас ирүүлсэн" гэшш... албан бичиг найруулах, хянах, явуулах сургалтад суулгамаар сугууд вэ.
ЗОЧИН\13.214.185.246
Энэ яг үнэн үү? Үнэхээр үү? Яг биз?