UBLife Logo
Спорт

Энэ өдөр түүхэнд: Хөлбөмбөгийн хаан ПЕЛЕ зодог тайллаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Энэ өдөр түүхэнд: Хөлбөмбөгийн хаан ПЕЛЕ зодог тайллаа

1977 оны аравдугаар сарын 1-нд хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө үзэгдэж байгаагүй нэгэн үйл явдал боллоо. Нью-Йорк хотын Giants Stadium цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд Бразилын Сантос, АНУ-ын Космос өрсөлдөхөөр гарч ирсэн нь хөлбөмбөгийн хаан Пелегийн зодог тайлах тоглолт байв. Пеле энэ хоёр багт тоглож байлаа. Үзэгчид түүнийг аль багт нь тоглох бол хэмээн сэтгэл догдлон хүлээж байтал Пеле аль аль багт нь нэг үе тоглосон юм.

Пеле 18 жил тоглосон төрөлх Сантос багийнхаа хаалганд өөрийн замналын сүүлийн буюу 1281 дэх гоолоо оруулсан. Хөлбөмбөгийн хаанд баяртай гэж хэлэхээр 77 мянган хүн ирсэн байлаа. Тэдний дунд боксын дэлхийн аварга Мухаммед Али, рок дуучин Мик Жаггер, жүжигчин Роберт Рэдфорд болон хөлбөмбөгийн бүх од байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.