Зуны сарыг дөрөв болгож наадсан тэгш ой, тэмдэглэлт баярууд шувтарч, заалны барилдааны шинэ улирлыг нээсэн нь есдүгээр сарын 8-ний өдөр өрнөсөн үйл явдал билээ. Гэвч тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд өргөөнөө өмнөх жилүүдтэй харьцуулахад даанч цөөхөн барилдаан явагдлаа.
Аравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын 385 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
Өнөө жил цол, чимэг нэмсэн олон бөх хүч бяр тэгширснээ бататгаж, алдараа дуудуулахаар догдлон байгаа биз ээ.