UBLife Logo
Newsfeed

Хэллоуиний баярын оройн “аймшгийн“ зурхай

Хэллоуиний баярын оройн “аймшгийн“ зурхай

Та бүхэндээ Астрологич Эстрид Влайны бичсэн Хэллоуин буюу Сүнсний баярын зурхайг хүргэж байна. Цааш нь найз нөхдөдөө түгээхээ мартуузай. Энэхүү баярыг аз жаргалтай, утга учиртай бас хамгийн гол нь аюулгүй тэмдэглээрэй.

Хонь

Үдэшлэг эхлэх цаг боллоо

Астрологич Эстрид Влайн хэлснээр Хонины ордныхон үргэлж юунд ч бэлэн байдаг хүмүүс. Тиймдээ ч тэдний амьдрал найз нөхөд, цуглаан, үдэшлэг цэнгээнээр дутна гэж үгүй. Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй зан чанараараа өнөөдөр олон хүний анхаарлыг татах болно. Хэрэв таныг ямар нэгэн арга хэмжээ, үдэшлэгт уривал татгалзах гэж яарах хэрэггүй. Айдас, түгшүүр, хөгжөөн цэнгээнээр дүүрэн нэгэн оройг өнгөрүүлэхдээ бэлдээрэй.

Үхэр

Тухтай кино үдэш байвал ямар вэ?

Энэ ордныхон амар амгалан, тайван, тухтай байдалд дуртай. Гэртээ үлдэж, аймшгийн кино үзэнгээ том аягаар дүүрэн амттан идээд суух ч сайхан даа. Хэрэв хүсвэл бусад найзуудаа уриад хөнгөн, тухтай, цомхон үдэшлэг хийсэн ч болно шүү дээ. Ямартай ч та харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Ихэр

Жинхэнэ эрч хүчтэй орой

Энэ өдөр яг л танд зориулагдсан юм шиг санагдаж байна уу? Үдэшлэгт очиж, ямар нэг сонирхолтой зүйл хийх сэн гэхээс байж ядаж байвал санаа бодол нийлэх хэсэг найзуудтайгаа нийлээд адал явдалд гараарай. Шинэ хүмүүстэй танилцаж, сонирхолтой дүрд хувирч, чадахаараа хөгжилдөөд ав.

Мэлхий

Чихэр тарааж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй

Мэдрэмжээр дүүрэн энэ ордныхон хэн нэгний өдрийг яаж сонирхолтой, аз жаргалтай болгохоо мэддэг. Магадгүй дүрд хувираад чихэр тараангаа найзууддаа хань болж, хамтдаа таатай, тухтай үдшийг өнгөрүүлж болох юм. Тоглоом тоглож, хөгжилтэй эсвэл бүр аймшигтай түүхүүдээ хуваалцаж, ойр дотнын хүмүүстэйгээ жаргалтай цагийг өнгөрүүлээрэй.

Арслан

Үдэшлэг бас дахин үдэшлэг

Энэ орой бол олны анхааралд өртөх онцгой боломж бас цаг хугацаа юм. Гайхалтай хувцсаа бусдад харуулж, үдэшлэгт олны дунд, анхаарлын төвд байж, цагийг үнэхээр сайхан өнгөрүүлэх боломжууд олон байна. Ямартай ч энэ орой зүгээр суухгүй нь тодорхой бөгөөд энэхүү баярыг ямар нэгэн арга хэмжээ эсвэл уулзалтгүйгээр төсөөлөх аргагүй.

Охин

Бүтээлч байх орой

Тэд хайртай, дотнын хүмүүстэйгээ цуг байх цаг хугацааг ихэд эрхэмлэдэг тул ямар нэгэн сонирхолтой бүтээлч оройг санал болгож магадгүй юм. Магадгүй тоглоом тоглох, хамтдаа аймшгийн кино үзэх, гараар ямар нэг зүйл урлах ч юм уу. Эсвэл амттан болон бялуу гараараа хийж, бусдыгаа дайлж магадгүй. Эсвэл хэн нэгний урилгыг хүлээн авч цагийг сайхан өнгөрүүлж болох юм.

Жинлүүр

Бүхнийг зохицуулж тэнцүүлэх орой

Сайхан яриа хөөрөө, зугаа цэнгэл, гоо үзэсгэлэн, сонирхолтой хувцас, бас тухтай таатай, хувийн орой зай гээд энэ орой та бүх зүйлийг тэнцүүлж чадна. Хүсвэл олон хүнтэй хүлээн авалт, арга хэмжээнд оролцож, тэндээ удалгүйгээр харьж тухтай шөнийг өнгөрүүлэх нь таны хувьд хамгийн төгс сонголт байх болно.

Хилэнц

Жинхэнэ утгаар нь аймшгийн баяр тэмдэглэх хамгийн магадлалтай орд

Энэ ордныхон Хэллоуиний баярт асар их хайртай. Тиймдээ ч энэ баярыг утгаар нь тэмдэглэж чадна. Бүр сүнс, буг чөтгөртэй гэх газруудаар ч явж байж мэднэ. Тэгээд сүнс дуудах зан үйл хийж, сонин содон зүйлс туршиж үзэх, хамгийн аймаар киног үзэж, найзуудаа айлгахаар пранк бэлдэж мэднэ. Тэгвэл бас л сонирхолтой биш гэж үү?

Нум

Тоохгүй байгаа мэт боловч үнэндээ маш их дурлан тэмдэглэнэ

Гаднаа бол нэг их сонирхохгүй байгаа юм шиг царайлж болох ч тэдний зүрх сэтгэл дотор энэхүү баярын уур амьсгал оршиж л байдаг. Тэд ямар нэгэн санаа гаргахад татгалзана гэж бараг л үгүй. Ямар нэгэн төлөвлөгөө заавал байхаас гадна, хэн нэгний урилгад үгүй гэж хэлэхгүйгээр санааг улам бүр баяжуулж сайхан оройг өнгөрүүлэх боломжтой байна.

Матар

Цомхон, гэхдээ маш гоё арга хэмжээ

Яг өөрт тохирох арга хэмжээг олж чадвал дуртай яа явах нь мэдээж. Ойр дотнын, бас үнэхээр онцгой хүмүүстэй хамт байх дуртай учраас хүн болгоны шууран очих биш харин ч цомхон хөөрхөн арга хэмжээнд явбал цагийг үнэхээр сайхан өнгөрүүлэх болно. Магадгүй бүр тоглоом тоглох үдэш, номын хэлэлцүүлэг, кино, асуулт хариултын тэмцээн ч юм уу. Бас үүнд сэтгэл нийлсэн хэд хэдэн найзаа заавал авч явах хэрэгтэй.

Хумх

Хамгийн содон оройг өнгөрүүлээрэй

Магадгүй бусад ордуудаас энэ төрлийн баярт хамгийн нээлттэй бөгөөд юу ч хийж чадах цөөн ордын нэг. Чанга дуу хөгжмөөр дүүрэн үдэшлэгээс авхуулаад, шилдэг хувцас тодруулах тэмцээнд оролцож, хамгийн хачин содон газруудаар явж байж магадгүй. Тийм ч болохоор, хэрэв Хумхын ордын найз байгаа бол энэ орой дагуулаад хамт яваарай.

Загас

Зүүд шиг, сонин бас өвөрмөц орой

Хамгийн бүтээлч байж чаддаг, аливаад утга учир өгч хийдэг учраас ямар ч арга хэмжээнд очсон, юу ч төлөвлөсөн тэр зүйлээ үнэхээр гайхалтай хийх болно. Аймшгийн түүх ярих, сонин содон кино үзэх, эсвэл бүтээлч байдлаар ямар нэг юм урлах, бүтээх байдлаар өнгөрүүлбэл үнэхээр сайхан байх болно. Юу ч хийлээ гэсэн төсөөллөө улам бүр баяжуулж, гайхалтай цагийг өнгөрүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.