UBLife Logo
Спорт

Ардчилсан хувьсгалын ойн барилдааныг дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр нар манлайлж зодоглоно

Ардчилсан хувьсгалын ойн барилдааныг дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр нар манлайлж зодоглоно

Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 13:00 цагаас бөхийн өргөөнөө явагдах Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх барилдах билээ.

Энэхүү наадамд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, харцага Т.Баасанхүү, Л.Лха-Очир, Г.Бадрах нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.

Н.Батсуурийн тухайд, дархан аварга цолтойгоор анхны барилдаандаа зодоглохоор зэхэж байгаа нь энэ.

Эл барилдаанд улсын цолтой 25 бөх барилдах юм. Наадмын түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.