Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: "Экс"-ээсээ хэрхэн "бүрэн" салах вэ?

"Netflix"-ийг чинь хэрэглэсээр буй "Экс"-ийг яавал дээр вэ?


Үерхэж, дотносож, нэг нэгнээ танин мэдэж, алдаж онож л байдаг. Салалтыг бид тийм ч хүндээр хүлээж аваад хэрэггүй хэмээн нэгэндээ үргэлж зөвлөдөг ч хэрхэн "Зөв салах" тухай огт ярьдаггүй. Энэ удаагийн тэмдэглэл дээрээ та бүхэнд хэрхэн бүрэн гүйцэт салах, ардаа гээж сурах тухай сонирхуулж байна. 

 Бас та ямар нэгэн ярилцах хүсэлтэй зүйл байгаа бол, энэ нийтлэлүүдэд дуртай бол манай "Алисагийн тэмдэглэл" буланд нэгдээрэй.


Та хэдий салсан гэж бодож байгаа ч харилцаа бүрэн дуусаагүйг илтгэх 6 шинж 

1. Тэр одоо ч таны сошиал медиаг үргэлж сонирхож, байнга лайк дарах, сэтгэгдэл бичих зэргээр харагдах. "Netflix"-ийн тань нууц үгийг хэрэглэсээр байх, хуучин зургуудаа хийсээр байх...

2. Хааяахан тань руу залгадаг, зурвас илгээдэг. Тэгэхдээ үргэлж хачин шалтгаан олж хэлдэг байж ч болох. 

3. Бусад хүмүүст таны тухай ярьсаар явах. Тэр нь юуны ч тухай байж болно. Дээрээс нь одоо болтол үерхсээр байгаа мэт бусдад харагддаг байх.

4. Юм л бол тантай ойр байх гэдэг, явж буй газар тань үзэгдэх, дагаж мөрдөх.

5. Салсан гэдгийг бүрэн ойлгохгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байх. Таны хүслийг харгалзан үзэлгүй, дургүйцэл хүргэх зүйл ихээр хийх. Ер нь танд тавгүй санагдсан ямар ч үйлдлийг энд хамааруулж болно.

6. Та өөрөө тэр хүнийг мартаж чадахгүй эргэн санагалзах. Өөрөө тэр хүний мөшгиж, дагаж, ямар байгааг нь мэдмээр санагдах. Шинэ хүнтэй болсон бол тэр нь ямар хүн болохыг эрж хайж, харьцуулах гэх мэт.

Энэ бүхнийг хэрхэн болиулах вэ?

1. Хэрэв тун хэцүү байвал онлайн ертөнц дээрх бүх зүйлээсээ тэр хүнийг түр эсвэл бүр мөсөн холдуулах 

Фэйсбүүк болон мессенжер, Инстаграм, Твиттер дээр "Unfriend", "Block", "Unfollow" гээд олон сонголт бий. Ингэснээр танд түүнийг байн байн харах шаардлага гарахгүй тун амар байх болно. 

2. Нүүц үг, бусад мэдээллээ солих, шинэчлэх

Түүнд ямар нэгэн нууц үгээ өгч байсан бол даруй солихыг сануулъя. Үүнд Netflix, сошиал хаягуудын тань нууц үг багтахаас гадна банкны мэдээлэл, хувийн чухал мэдээллүүд ч багтах тул нууц үгээ сольж, холбогдож байсан төхөөрөмжүүдээсээ аккоунтаа салгаж, дахин нэвтрэхийг анхааруулж байна. 

3. Түүнийг санагдуулах зүйлсийг далд хийх 

Өгч байсан бэлэг, захиа, түүний эд зүйлийг далд хийх, бүр хэрэггүй гэж үзвэл өөр хүнд өгөх, хандивлах зэргээр салаарай. Гэхдээ энэ бол зөвхөн зайлшгүй гэж бодсон үед л юм шүү. Тэр зүйлсийг хэрэглэж, харж байлаа ч тодорхой өөрчлөлт үзүүлэхгүй бол заавал бүгдийг нь хаяж, холдуулах гээд хэрэггүй. 

4. Шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ болсон зүйлийн тухай хэл 

Салах болсноо, одоо хамт байхгүй гэдгээ шаардлагатай хүмүүст хэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд одоо ч үерхдэг гэж бодсон хүмүүс тань руу холбогдох, байнга асуух гэх мэт асуудал үүсдэг. 

5. Цаг хугацааг завгүй өнгөрүүл 

Сатаарч, өөрийгөө дунд нь бүрэн гээх тийм л зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал та маш хурдан хугацаанд бүхнийг ардаа орхиж, урагшилж чадна. Өнгөрсөн бүхэн бодогдоод л байвал урагш алхахад бэрх тул заавал хийх зүйл олоорой.

6. Илүү нээлттэй бол 

Шинэ хамт олон, шинэ танилуудтай болж, олон арга хэмжээ, үйл явдал дунд орсноор та сонирхолтой хүмүүстэй танилцаж, цоо шинэ мэдрэмж авна. Өөртэйгөө нийцэх, хуучин бүхнээс холдуулж илүү том орон зайг танд өгч чадах шинэ хүмүүстэй аль болох ойр байсан нь танд хамгийн хэрэгтэй юм шүү.

Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө та хамгийн түрүүнд өөрийн ардаа орхисон харилцаагаа хөндлөнгөөс ажиглаж, яагаад энэ шийдвэрийг гаргах болсноо санах хэрэгтэй. Хоёрын хооронд байдалд удаан явах нь таны цаг хугацааг үрэн таран хийхээс гадна сэтгэл санааны хувьд ч хохирол учруулах магадлалтай тул нэгэнт дууссан харилцааг бүрэн эцэслэж сураарай. 

Illustrations: Barbara Dziadosz

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.