UBLife Logo
Хөгжим

Ямар ч утгагүй ч бүгд дуртай к-поп дууны мөрүүд

Ямар ч утгагүй ч бүгд дуртай к-поп дууны мөрүүд

К-поп дуу хурц хэмнэл, хүчирхэг бүжиг, сайхан аялгуугаараа алдартай. Гэхдээ зарим дууны үг, мөр нь ямар ч утгагүй байдаг гэдгийг та мэднэ. Тэгсэн мөртөө бүгд даган аялж, дуулдаг хэвээр. Тэр байтугай тухайн дууныхаа хамгийн сэтгэлд үлдсэн үг байх нь олонтоо. Ингээд хэдэн дууг жишээ болгон үзье.

EXO - Wolf

“Би шууд мэдэрч байна / Чамайг ганц хазаад бяслаг мэт залгина” (촉이와 단번에 느껴 널 한입에 치즈처럼 집어넣을테다)

Ямар бяслаг? Энд яг юу болоод байгаа нь тодорхой бус ч нууцлаг тусмаа сонирхолтой.

SHINee - Ring Ding Dong

Мөнхийн хит энэ дууны “Ринг дин дон” (Ring Ding Dong), мөн “Фантастик эластик” (fantastic elastic) ямар утгатай юм бол? Гэхдээ л дагаж дуулахад хялбар, хэзээ ч мартагдахгүй үгс.

Red Velvet – Zimzalabim

“Зимзалабим, зим-зимзалабим, зим-зимзалабим, зим-зим” (Zimzalabim, zim-zimzalabim, zim-zimzalabim, zim-zim)

Ямар нэг ном, шившлэг үү? Ид шид юм болов уу? Бид мэдэхгүй, ямар ч гэсэн ганц сонсоход тэр өдөртөө чихнээс гарахгүй гэдгийг л мэдэж байна.

ZE:A – Mazeltov

ZE:A англи хэлний хичээл зааж байгаа юм болов уу. Яагаад долоо хоногийн гаригийг дахин дахин давтах хэрэгтэй билээ? “Monday, Tuesday, Wednesday”… (Даваа, Мягмар, Лхагва...)

PSY – Gentleman

PSY л “I’m a mother father gentleman” гэж бичиж чадна. Тэр бүдүүлэг хошигнол хэлээгүй, зүгээр л үгээр тоглож байгаа юм. Эсвэл далд хараал уу?

EXO – Ko Ko Bop

“Шимми шимми Ко Ко Бап”/ Надад таалагдаж байна гэж бодож байна” (Shimmie shimmie Ko Ko Bop, I think I like it)

Анх сонсоод гайхсан байж мэдэх юм. Ko Ko Бап гэж юу вэ? Яагаад түүнд шимми хэрэгтэй юм бол?

ATEEZ – Say My Name

“Хэрэв чи намайг танивал нэрийг минь дуудах уу” (If you recognize me, will you call my name?)

Хөөрхөн, инээдтэй энэ мөр сонсогчдын сэтгэлд шууд хүрсэн.

KARA – Pretty Girl

“If you wanna pretty, everyone wanna pretty” (Хэрэв үзэсгэлэнтэй байхыг хүсэж байвал бүгд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг)

Сайхан аялгуу, харизм байхад дүрмийн алдаа юу ч биш.

SUPER JUNIOR – MAMACITA

“Close your lips, shut your tongue” (Уруулаа хааж, хэлээ ч бас хаа)

Хамтлагийн өнгө төрх, стильд бүрэн нийцсэн үг байлаа. Энд үгчилсэн утга биш сэтгэлийн хөдлөл чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...