Иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйгээр Улаанбаатар хотын хөдөлгөөн намжсан наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн дулаан хангамжийг өргөтгөхөөр 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгожээ. Үндсэн замыг сэтэлж, шугам угсрах ажил дуусаж, автозамыг хучиж байна.

Ийнхүү Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамжны арын уулзвар, Богд уулын арын зам, Энхтайваны өргөн чөлөө Жуковын урд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн байршилд зам сэтэлж, шугам угсрах ажил дууссан байна.