UBLife Logo
Нийгэм

Түр үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөр нийтийн эзэмшилд халджээ

Ub.life
Ub.life
Түр үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөр нийтийн эзэмшилд халджээ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж дагуу 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Голден Билигт” ХХК-д энэ оны долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл зуны түр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон ч наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай буткийг байрлуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвшөөрөлгүй түр болон байнгын байгууламж барих асуудал газар авч байна. Уг байгууламжийг нийтийн эзэмшлийн сандлыг ухаж аваад байрлуулсан нь түр байгууламждаа орохгүй. Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байна. Хэрэв байнгын байгууламж барих гэж байгаа бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймээс уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч байна” гэв.  

Мөн зарим байгууллага үйлчилгээ эрхлэх эхний жилдээ үүдэндээ зөвшөөрөлгүйгээр террас барьдаг. Удаах жилээс нь хашлага хийн, өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьдаг. Иймээс цаашид нийтийн эдэлбэр газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахаар бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авах шаардлагыг тавиад байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.