UBLife Logo
Нийгэм

Засаж шинэчлэгдсэн замууд нээгдэж байна

Ub.life
Ub.life
Засаж шинэчлэгдсэн замууд нээгдэж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто зам засаж шинэчлэх ёстойгоос одоогийн байдлаар хийж дуусгасан автозамын мэдээллээс хүргэж байна.

-Жанжин клубын (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар) автозамын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлжээ.

-Шархадны Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх автозамын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ хийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.

-Денверийн гудамжны Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэлх засвар шинэчлэлтийн ажил дууссан.

-Энхтайваны өргөн чөлөөний автозамын 25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх засвар, шинэчлэлтийн ажил дуусаж, 0.400 км автозамд өнгө, суурь хучилт хийсэн. Үлдэгдэл 1.250 км автозамыг хучих ажлыг долоодугаар сарын 21-30-нд гүйцэтгэнэ.

-Парисын гудамжны Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх автозамын ажил дуусаж, явган замыг нөхөн сэргээж байна.

-Лааганы гудамжны Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэлх автозамын хучилтын ажил дууссан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.