UBLife Logo
Сурвалжлага

Сурвалжилга | Технологийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх "Tech Journo"хөтөлбөр эхэллээ

Сурвалжилга | Технологийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх "Tech Journo"хөтөлбөр эхэллээ

Технологийн салбар өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж байна. Шинэ нээлтүүд,  технологи, үйлчилгээнүүд сүүлийн жилүүдэд улам л ихсэх болж. Ямар ч салбарын мэргэжилтэн байхаас үл хамаарч технологийг өдөр тутмын ажилдаа ашиглах, энэ салбарын талаар суурь мэдлэг авах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Тиймээс “Tech Journo” технологийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх хөтөлбөрийг Юнител группээс санаачилж, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс хэрэгжүүлж эхэллээ. 

2021 оны Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвөөс хийсэн судалгаагаар мэдээллийн сайтуудын нийтлэн гаргаж байгаа мэдээний 50% улс төр, нийгмийн асуудал, 20% эдийн засаг, 30% орчим нь бусад сэдвийн мэдээ мэдээллүүд багтаж байжээ. 

Технологийн салбарын талаарх мэдээ мэдээллүүд бусад сэдвийн мэдээллүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өндөр хандалттай байдаг. Олон нийт энэ салбарын мэдээлэл авах сонирхолтой. Хэдий тийм ч хэвлэл мэдээллийн байгууллагууд технологийн салбарын мэдээлэл хангалттай хэмжээнд хэвлэн нийтлэхгүй байгаа нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаануудын нэг болжээ. 

“Tech Journo” хөтөлбөр нь мэдээлэл харилцаа холбооны салбарын талаарх мэдлэгийг сэтгүүлчдэд өгч, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм. 

Хөтөлбөрт 60 гаруй оролцогч хүсэлт илгээснээс 15 оролцогчийг сонгон шалгаруулжээ. Дөнгөж төгссөн залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчид ч багтсан байв.

Орчин үеийн технологийг ажилдаа хэрхэн ашиглах тухай онол практик хосолсон найман удаагийн хичээл, хоёр удаагийн ICT компанитай танилцах аялал, хоёр долоо хоногийн дадлагын ажлыг хөтөлбөрийн хугацаанд шалгарсан сэтгүүлчид хийж гүйцэтгэх ажээ.


Оролцогчдын сэтгэгдлээс: 

Б.Цэнд - Онцгой байдлын олон нийттэй харилцах мэргэжилтэн

Б.Цэнд : Миний хувьд сэтгүүлзүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Цаг үе хувьсахын хэрээр суралцах хэрэгцээ байнга тулгардаг. Тийм ч учраас өөрийгөө хөгжүүлж тогтмол сургалтад хамрагддаг. Өдөр тутамд уншигчдадаа сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэхэд ч технологийн салбарын мэдлэг шаардлагатай болжээ. Энэ талаарх мэдлэг дутуу учраас тус хөтөлбөрт хүсэлт илгээсэн. Салбарын дүү нар, таньдаг найзууд маань хүртэл энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Юнител болон “Nest”-ийн хамт олондоо цаг үеэ мэдэрч, хэрэгцээ шаардлагатай, үнэ цэнтэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баярлаж байна. 


Э.Ариунтуяа- Барилга.мн сайтын сэтгүүлч

Э.Ариунтуяа : Цаашид технологийн салбарт мэргэшиж, ажиллах хүсэлтэй байна. Сүүлийн үед салбар хоорондын ялгаа гэх зүйл байхгүй болж салбар бүр хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай болж. Ирээдүйд олон мэргэжилтнүүд хиймэл оюун ухаанд ажлын байраа булаалгах эрсдэлтэй болоод байна. Тиймээс технологийн салбарын талаар заавал ч үгүй суралцах шаардлагатай гэж шийдэн "Tech Journo" хөтөлбөрт хүсэлтээ явуулсан. Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуу сэтгүүлчийн хувьд чиглүүлж өгөх нэгэн шаардлагатай санагддаг. Хөтөлбөрт хамрагдаж байгаа туршлагатай сэтгүүлчдээс олон зүйлийг сурна гэж найдаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото сурвалжилга | Өнөөдрийн уран бодогчид, маргаашийн IT инженерүүд

Фото сурвалжилга | Өнөөдрийн уран бодогчид, маргаашийн IT инженерүүд

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд “Улсын Программчлалын XXXIII олимпиад” зохион байгуулагдсан бөгөөд программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутнууд оролцож, программчлалын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, авьяасаа сорьсон юм

PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

Зураг бол түүх өгүүлэх, өнгөрснийг эргэн сануулах онцгой чухал зүйл мөнөөс мөн. Монгол хүн анхны дүр төрх анх 1845 онд гэрэл зургийн хальснаа буусан гэж тэмдэглэсэн байдаг бол мэргэжлийн гэрэл зургийн салбар манай улсад 1935 онд үүссэн гэж үздэг байна.

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Percussion Event: Concert and the Competition эвэнтийн хүрээнд Монгол улсын консерватороос зохион байгуулж буй Монгол улсын гавьяат багш, дэд профессор Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ