Жүжигчин Жонатан Бейли “People” сэтгүүлийн “Оны хамгийн халуухан залуу”-гаар шалгарлаа. 37 настай тэрээр ижил хүйстэн гэдгээ ил тод зарлан тунхагладаг бөгөөд энэ шагналын 40 жилийн түүхэн дэх хамгийн анхны ЛГБТ төлөөлөгч нь болсон байна.
Бейли “Энэ бол нэр төрийн хэрэг. Би оны эхээр шагнал авах болсноо мэдсэн. Сэтгүүлийн газар халуун, тачаангуй байхыг жинхэнээсээ ойлгодог хүнд энэ шагналыг өгсөнд баяртай байна” гэж ярьжээ.
Жонатан Бейли “Bridgerton” цувралаар үзэгчдийн танил болсон. Энэ дүр түүнд нэр алдраас гадна Холливуд орох урилга болж өгсөн билээ. Бейли 2025 онд “Wicked: For Good”, “Jurassic World: Rebirth” гэсэн хоёр төсөлд оролцож байгаа.

“People” сэтгүүлийн редакциас “Бейли бол орчин үеийн эр хүн ямар байх ёстойг элдэв чимэглэлгүйгээр харуулж өгсөн хүн” гэж тодорхойлжээ.
Сүүлийн таван жилд “Оны хамгийн халуун залуу”-гаар Холливудын маш олон төрлийн жүжигчид шалгарч байгаа. 2020 онд Майкл Б.Жордан өөртөө итгэлтэй харизмтай гэдгээрээ, 2021 үүрдийн мөнх залуу Пол Радд, 2022 онд Крис Эванс, 2023 онд Патрик Демпси, 2024 онд Жон Красински нар шалгарч байлаа.

