UBLife Logo
Хөгжим

Дуучин Хёнь-а тоглолтын үеэр тайзан дээр ухаан алдан унажээ

Дуучин Хёнь-а тоглолтын үеэр тайзан дээр ухаан алдан унажээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин Хёнь-а өнгөрсөн ням гарагт Макао хотод болсон “Waterbomb” фестивальд оролцож, 2011 онд гаргасан хит дуу болох “Bubble Pop”-оо дуулж, бүжиглэж байх үедээ гэнэт ухаан алдаж унажээ.

Үзэгчдийн авсан бичлэгт дуучин бүжиглэж байхдаа гэнэт хүчгүй болж, тайзан дээр унаж байгаа дүрс буужээ. Түүний бүжигчид даруй үзүүлбэрийг зогсоон гүйн очиу, харин хамгаалагч түүнийг тайзнаас өргөж гаргасан байна.

Энэхүү бичлэг олон нийтийн санааг зовоож, дуучны эрүүл мэндийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлүүд олноор гарчээ. Зарим шүтэн бишрэгчид түүний сүүлийн үеийн хатуу хоолны дэглэм энэ явдалд нөлөөлсөн болохыг онцолжээ.

49 кг хүрснээ зарлан оруулсан зураг

Хёнь-а аравдугаар сарын 3-нд хоолны дэглэм барьж эхэлж буйгаа зарласан бөгөөд нэг сарын дотор 10 кг орчим жин хассан тухайгаа арваннэгдүгээр сарын 4-нд Instagram хуудсандаа нийтэлсэн байжээ.

Ухаан алдан унаж, үзүүлбэр зогссоны дараа Хёнь-а биеийн байдал нь дээрдсэний араас өөрийн Instagram хуудсаар дамжуулан уучлал хүсэж, фэнүүддээ хандан сэтгэлийн үг бичсэн байна.

“Үнэхээр уучлаарай. Сайхан тоглолт үзүүлэхийг хүссэн ч, би мэргэжлийн түвшинд байж чадсангүй. Үнэндээ би юу болсон талаар бараг санахгүй байна,” гэж тэр бичжээ.

Цааш нь,

“Макаод маш олон хүн, мэдээж миний A-ing фэндом маань ч ирсэн. Та бүхний билет авч, ирж үзсэн тоглолтын үеэр ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна. Уучлаарай, үнэхээр уучлаарай. Би бие тэнхээгээ сайжруулж, үргэлжлүүлэн хичээх болно. Би багаасаа л дуучин болж, энэ бүх хугацаанд та бүхэн надад үргэлж хайр, дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би одоо зүгээр. Надад санаа зовох хэрэггүй ээ. Та бүхэндээ сайхан оройг өнгөрүүлэхийг хүсье,” хэмээн зурвасаа өндөрлүүлжээ.

Сүүлийн үед түүнийг жин нэмснээс үүдэн олон хүн шүүмжилж, олны анхааралд өртөх болсноор тэрээр хатуу дэглэм барьж, үүнээс үүдэн ихээхэн сульдаж, хүчгүй болсон байх магадлал хамгийн өндөр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.