UBLife Logo
Спорт

Түүхэнд анх удаа шинэ монгол сүмоч ёкозүнагийн нэрийг авлаа

Түүхэнд анх удаа шинэ монгол сүмоч ёкозүнагийн нэрийг авлаа

Түүнийг “Сүмо бөхийн түүхэнд урьд, өмнө байгаагүй хүчирхэг шинэ бөх” гэж нэрлэдэг. Үнэхээр ч тийм. Энэ бол Исэгахама дэвжээний монгол бөх Б.Очирсайхан. Тэрээр мэргэжлийн сүмод барилдаж эхлээгүй байгаа ч шууд нэгэн түүхэн амжилт тогтоолоо. Нэг ч барилдаагүй шинэ сүмоч сүмогийн түүхэнд анх удаа ёкозүнагийн шикона нэрийг зүүх боллоо. Манай Хакүхогийн Миягино ояката нэрийг зүүгээд байгаа хуучны Исэгахама ояката барилдаж байхдаа 4 түрүүлсэн, Асахифүжи нэртэй ёкозүна байлаа. Ояката барилдаж байх үеийнхээ “Асахифүжи” нэрийг монгол шавьдаа буюу Б.Очирсайханд өгөхөөр болсноо зарласан байна.

Энэ бол “Хамгийн хүчирхэг шинэ бөх” гэдэг нэрийг нь баталсан үйл явдал боллоо. Дөрвөн жил хагас Исэгахама дэвжээнд бэлтгэл хийж, одоо ёкозүна, озэки нартай нэг түвшинд барилдаж байгаа гэгддэг Б.Очирсайханд маш их итгэл найдвар үзүүлж байгаагийн шинж биз ээ.

Тэрүнофүжи “Багш надаас асуусан л даа. Би ч “Багш шийдсэн бол болж байна” гэж хариулсан. Б.Очирсайхан Асахигаока 旭丘高校сургууль төгссөн болохоор ханз нь ч яг таарч байгаа юм. Хүч чадал хангалттай ч ур чадвар болоогүй байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Б.Очирсайхан 2018 онд Японд ирсэн. Канагава мужийн Асахигаока сургуульд элсэж, 2021 онд төгссөн. Төгсөөд Исэгахама дэвжээнд орсон ч гадаад бөхийн орон тоо байхгүй байсан тул ёкозүна Тэрүнофүжиг зодог тайлтал хүлээхээс өөр аргагүй болжээ. Ингээд удаан хүлээсний эцэст мэргэжлийн сүмод орох болсон байна. Исэгахама дэвжээнд одоо Сэйхакүхо Ө.Дэмиджамц барилдаж байгаа ч Сэйхакүхог Миягино дэвжээ гэж бүртгэсэн тул Б.Очирсайхан барилдах эрхтэй болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.