Тайланд улсын нийслэл Бангкок хотноо жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн баг тамирчид оролцсон тэмцээн болгоноосоо медаль авчирч байгаа. Энэ жил ч гэсэн тун амжилттай оролцлоо. Б.Хулан насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ги-тэй төрөлд хүрэл, No Gi төрөлд мөнгө, багийн тэмцээнд хүрэл медаль, нийт 3 медаль хүртсэн амжилттай. Харин Г.Монголжин No Gi төрөлд дэлхийд хоёр жил дараалан финалдаж, хос мөнгөн медальтай болов.
Монголын багийн медалийн эзэд
Newaza төрөлд:
Б.Хулан — хүрэл медаль

Монголын баг — багийн төрөлд хүрэл медаль

Контакт төрөлд:
Г.Батцэцэг — хүрэл медаль

Пара жюү жицү төрөлд:
Э.Батболд — мөнгөн медаль

No-Gi төрөлд:
Г.Монголжин — мөнгөн медаль

Б.Хулан — мөнгөн медаль

Б.Одгэрэл — хүрэл медаль
Б.Алтангэрэл — хүрэл медаль


