UBLife Logo
Спорт

Сахилга алдсан бөх, дасгалжуулагч нарт шийтгэл оноов

Сахилга алдсан бөх, дасгалжуулагч нарт шийтгэл оноов

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 11-р сарын 13-ны өдөр №11         Улаанбаатар хот

 МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 7.7  дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүү нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын начин С.Багахүү нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах,

- 3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй,

- 3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй,

- 3.3.1. Монгол бөхөд аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх,

- 3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах,

- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,

- 3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг, тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандах,

- 3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний Бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр үзүүлэх,

- 3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч С.Багахүүг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.

Б. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, аймгийн арслан Г.Батням нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

- 3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах,

- 3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй,

- 3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй,

- 3.3.1. Монгол бөхөд аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх,

- 3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах,

- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,

- 3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг, тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандах,

- 3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний Бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр үзүүлэх,

- 3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч Г.Батнямыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.

В. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цол, чимэг олгох баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.3.1 Монгол үндэсний бөхөд зөв, шударга өрсөлдөөнийг үзүүлэх,

- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,

- 3.4.6. Биеэ авч явах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх,

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч Б.Өсөхбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.

Г. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн заан Э.Алтанбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн заан Э.Алтанбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.3.1 Монгол үндэсний бөхөд зөв, шударга өрсөлдөөнийг үзүүлэх,

- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч Э.Алтанбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглов.

Д. Ёс зүйн алдаа гаргаж, барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин М.Балжинням, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн начин Г.Болдбаатар нарын хүсэлтийг хэлэлцэн өсвөр залуу бөхчүүдэд сургалт зохион байгуулж ажилласан, алдаа дутагдлаа ухамсарласан байдал,  оноосон хариуцлагын 80% -ийн хугацаанд дахин ямарваа  нэгэн алдаа зөрчил гаргаагүй зэргийг харгалзан барилдах эрхийг тогтоол гарсан өдрөөс сэргээв.

Е. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.

Жич: "Нэгдэл" клубийн дасгалжуулагч, аймгийн начин А.Өгийдалайгаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно.

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.