Цахим спортын “FURIA” багийн тоглогч Данил “molodoy” Голубенко CS-ийн хамгийн шилдэг 5 мэргэн буучийг нэрлэлээ.
Тэрээр өөрийгөө чансаанд оруулаагүй бөгөөд нэгдүгээр байрт Матье “Zywoo” Эрбог бичжээ. Дараа нь Илья “M0nesy” Осипов, Дмитрий “Sh1ro” Соколов нарыг оруулсан байна. Дөрөвдүгээр байрт Адам “Torzsi” Торзсасыг, тавдугаар байрт манай Өсөхбаяр “910” Банзрагчийг нэрлэжээ.


