UBLife Logo
Спорт

Kyousuke Оддын өвчин тусаж, мөнгө цацдаг болжээ

Kyousuke Оддын өвчин тусаж, мөнгө цацдаг болжээ

Оросын цахим тоглогч, дэлхийн чансааг тэргүүлэгч Максим “Kyousuke” Лукиний талаар сүүлийн үед Оросын шар хэвлэлүүд ч бичдэг болжээ. Цахим спортын нэр хүнд хэр өсөж байгааг энэ жишээнээс харж болно. Гэхдээ Kyousuke сүүлийн хагас жил маш өөрчлөгдөж байгааг цахим спортынхон ч хэлдэг, ярьдаг болжээ.

-Зургаадугаар сард тэр рэп дуучин Baby Melo-той “Хайч, чулуу, даавуу” тоглоом бооцоотой тоглоод 80 мянган рубль алдсан.

- "ESL Pro League S22” тэмцээнд хоёрдугаар байрт ороод мөнгөн медалиа зүүхээс татгалзсан. “Том хэрэг биш ч өөрийгөө дандаа түрүүлж байх ёстой мэт боддог болсон байна” гэж шүүмжилсэн.

-Харин энэ сард том шуугиан дэгдсэн нь рэп дуучин Tuborosho-гийн мэдэгдэл. Дуучин залуу Kyousuke-г биеэ тоосон, онгироо болсон гэж буруутгасан юм. Tuborosho “Тайзан дээр дуулаад байж байтал Kyousuke бөөн мөнгөтэй гарч ирээд үзэгчид рүү цацаад л. Нэг удаа 150 мянган рубль газар тарааж хаячихаад надад түүж ав гэж хэлсэн. Яг зодолдох шахсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Хариуд нь Kyousuke 14 секундын тикток бичлэг хийсэн. Тэрээр Tuborosho-гийн “Би хүмүүст 100 мянга цацаж чадна. Би 500 мөнгө харамлаад метронд туулайчилж чадна” гэсэн үгтэй дууг нь сонсоод чимээгүй сууж байлаа.

Удалгүй цахим ертөнцөд нэгэн бичлэг гарч ирсэн нь Kyousuke, Baby Melo хоёр мөнгө цацаж, тарааж байгаа видео байлаа. Үнэхээр тэр Оддын өвчин туссан мэт харагдаж байв.

-Мөнгө, санхүүгээр дутна гэж байдаггүй багт 17 настайдаа очсон хүн. Маш их мөнгө, цалин аваад сэтгүүлчид шаваад л, Донктой харьцуулаад байхаар залуу хүүхэд эвдрэх нь ойлгомжтой.

-Цахим мэргэжлийн тамирчин “бүрэлдэн” тогтдог хэд хэдэн шатыг тэр шууд алгасан, академиас шууд мэргэжлийн багт элссэн. Жишээ нь, Донк аажмаар бүх шатыг дамжин, гарч ирсэн. Ганц баг, гишүүдтэй удаан хамт байсан тул тэд хүнд үед тусална, зөвлөгөө өгнө. Харин Kyousuke-д дэргэд нь хэлж ярих хүн алга.

Одоохондоо Kyousuke тансаг, сайхан амьдарч байна. Гэхдээ спортын түүх зан ааш нь  эвдэрч, замналаа алдсан залуу тамирчин олныг мэдэх билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.