UBLife Logo
Newsfeed
“Rage bait” гэх үгийг Оксфорд оны онцлох үгээр тодруулав

“Rage bait” гэх үгийг Оксфорд оны онцлох үгээр тодруулав

Оксфордын их сургуулийн хэвлэлийн газар 2025 оны онцлох үгээр “rage bait” гэх үгийг нэрлэжээ. Сүүлийн 12 сарын хугацаанд тус үгийн хэрэглээ гурав дахин өссөн болохыг тэд мэдээлсэн юм. 

‘’Rage bait’’ гэдэг нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн бухимдал, жигшлийг өдөөх замаар ямар нэг сэдэв, агуулгад анхаарлыг нь хандуулж, жигшил төрүүлэх зориудын тактик юм. Өөрөөр хэлбэл, хорыг нь малтах ч гэж хэлж болно. Энэ нь “clickbait” буюу сонирхол татсан гарчиг ашиглан олны анхаарлыг татах арга барилтай төстэй. Гэхдээ “clickbait” төрлийн контентууд веб сайт эсвэл нийгмийн сүлжээний хуудсыг илүү олон хүнд таниулах, хандалт өсгөх зорилгоор нийтлэгдэх нь элбэг. Тус хоёр нэр томьёоны ялгааг энгийнээр тайлбарлавал, ‘’clickbait’’ нь анхаарал татах дээр л төвлөрдөг бол “rage bait” нь сөрөг сэтгэл хөдлөл төрүүлэх дээр илүү анхаардаг.

“Rage bait гэх үгийн хэрэглээний өсөлт нь хүмүүс өөрсдийг нь олон нийтийн сүлжээнд манипуляци хийх, анхаарлыг нь татахын тулд юу ч хийхээс сийхгүй болсон овжин тактикийг мэдэрч, ухамсарлаж эхэлсний илрэл юм. Өмнө нь интернэт зөвхөн хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхлыг өдөөхөд л төвлөрдөг байсан бол одоо бидний сэтгэл хөдлөлд нөлөөлж, юунд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүртэл чиглүүлдэг шинэ үе шат руу орж байна. Өнгөрсөн жилийн онцлох үг “brain rot”-ын адил “rage bait” ч бас нийгмийн сүлжээнд хүмүүсийг сэтгэл зүйн ядаргаа, хямралд өртүүлэх сөрөг нөлөөтэй тасралтгүй тойргийг үүсгэдэг.” 

Оксфордын их сургуулийн хэл шинжлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Каспер Гратвел

Оксфордын их сургуулийн хэвлэлийн газар “rage bait”-аас гадна хоёр өөр үгийг онцлосон юм.

  • “Аura farming”-Сонирхол татахуйц, нууцлаг имиж бүрдүүлэх замаар хүмүүст таалагдах, харизм бүхий дүр төрх бий болгох.

  • “Biohack”-Бие, сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулах болон урт наслах зорилгоор хооллолт, дасгал, амьдралын хэв маяг эсвэл эм, нэмэлт тэжээл, технологийн хэрэгсэл ашиглах үйлдэл

ТикТок, инстаграм платформууд дээр өнгөрсөн 6 сарын хугацаанд “aura farming” гэх үг маш их ашиглагдсанаас гадна 11 настай индонез хүү Райян Архан Дикагийн завин дээрх бүжгээс улбаатай “aura farming” гэх бүжгийн тренд хүртэл үүссэн юм.

Харин ‘’Cambridge Dictionary’’ оны онцлох үгээр ‘’parasocial’’ буюу алдар нэртэй хүнтэй бодит амьдрал дээр ямар ч харилцаа байхгүй ч тэр алдартантай сэтгэл зүйн холбоо үүссэн байдлыг илэрхийлэх үгийг нэрлэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Geopro: Мэдрэмждээ найдаж азаа үздэг  үе ард хоцорлоо

Geopro: Мэдрэмждээ найдаж азаа үздэг үе ард хоцорлоо

Geopro нь үүрэн холбооны (Mobicom) радио станцын өгөгдлийг /өдөр бүр 4 сая гаруй CDR бүртгэгддэг big data боловсруулж, хөдөлгөөний урсгал, хүний шилжилт хөдөлгөөн, хүн амын нягтаршил зэрэг олон төрлийн нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг олгодог вебийн болон консалтингийн үйлчилгээ юм.