UBLife Logo
Спорт

Котомицүки: Хакүхо хамгийн хүчтэй нь байлаа

Котомицүки: Хакүхо хамгийн хүчтэй нь байлаа

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Такаторики өөрийн YouTube сувагтай. “Такаторики дэвжээ” нэртэй  тус сувгийн ээлжит зочноор озэки асан Котомицүки уригджээ. Энэ жил 49 настай Котомицүки Эзэн хааны цомыг ганцхан удаа өргөсөн ч Японы хүчирхэг арслангуудын нэг байлаа.

Тэрээр Таканохана, Асашёорюү, Хакүхо гэсэн гурван их аваргатай гар зөрүүлж явсан бөх. Таканоханаг ялж үзээгүй 4 унасан бол Асашёорюүтэй 9 давж, 36 унасан, Хакүхотой 9 давж, 23 унасан гэсэн үзүүлэлттэй. Такаторики түүнээс “Энэ гурван аваргын хэн нь хамгийн хүчирхэг вэ” гэж асуухад Котомицүки “Хакүхо” гэж хариулжээ.

Котомицүки “Аса аварга бол яг чухал үед ялж чаддаг. Тэмцээн дээр өөрийн хүч чадлаас илүү зүйл гаргаж ялдаг гэх үү дээ. Харин Хакүхо сэрвүү барьцнаас ч, зүүн, баруун золгосон ч, яаж ч барилдаж чадна, үнэхээр хүчтэй. Хэзээ ч ялж чадахгүй нь гэж бодогдож байсан өрсөлдөгч бол зөвхөн Хакүхо. Өрсөлдөгч нь дархан мэхээ авсан байсан ч Хакүхо тоохгүй ялна. Маш бяртай. Акэбоно аварга шиг өндөр, том хүнтэй яаж барилдах байсан бол гэдгийг мэдэхгүй ч Хакүхо түүхэнд хамгийн хүчтэй ёкозүна” гэж тайлбарласан байна.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.213.18.210
Ухааны туйл л лаа