Энэ сарын 6-7-нд Японы нийслэлд жүдо бөхийн “Токио Их Дуулга” тэмцээн явагдана. Түрүүлэхэд дэлхийн аваргаас илүү хүнд байдаг энэхүү тэмцээнд талбайн эзэд жин тус бүрт 4 тамирчин оруулах эрхтэй. Тэмцээнд оролцохоор нийт 43 орны 322 жүдоч мэдүүлэг өгсөн байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, -78 кг-д О.Хүслэн нар барилдах юм.
