UBLife Logo
Спорт

Фүжий Ясүо: Хакүхо ч, Какүрюү ч, Тэрүнофүжи ч...

Фүжий Ясүо: Хакүхо ч, Какүрюү ч, Тэрүнофүжи ч...

NHK телевизээр сүмо тайлбарладаг байсан сэтгүүлч Фүжии Ясүо 2022 онд тэтгэвэртээ гарч, ABEMA интернет ТВ-д сүмо тайлбарладаг болсон билээ. Өдгөө 68 настай тэрээр маш олон жил бөх тайлбарласан тул Японд сүмо бөхийн шилдэг шинжээчид тооцогддог. Фүжий Ясүо юүтүүб дээр “Фүжий Ясүогийн үччяри сүмо” гэдэг сувагтай. Өчигдөр тэрээр шинэ бичлэг оруулж, ёкозүна нарын тухай ярьсан байна.

Фүжий “Одоогийн ёкозүна нар ч дээ. Хэйсэй эриний сүүл үеийн Хакүхо ч тэр, Какүрюү ч гэсэн тэр. Тэрүнофүжиг ч оруулаад бүгд л нэг, хоёр башё өнжөөд л дараа нь түрүүлнэ. Тэднийг буруутгаж байгаа юм биш, гэхдээ тэд бүгд хэдэн тэмцээн барилдахгүй, тэгснээ гарч ирээд түрүүлнэ, эсвэл сайн барилдана. Энэ маягаараа л ёкозүна гэж яваад болоод байсан. Харин Шёова эрин, Хэйсэй эриний эхэн хэсгийн ёкозүна цолтнууд бол өөр байсан. Тэр үед аваргуудад тун хатуу, чанга ханддаг байлаа. Харин сүүлийн үед ёкозүна нарт их зөөлөн ханддаг болжээ. Би ч гэсэн тэднийг тун энэрэнгүй хардаг болчихоод байна” гэж ярьжээ.   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Л.Манлайбадрах\47.128.249.176
Үнэн л бичсэн байна шд.. 🤔
ЗОЧИН\47.129.210.204
Зөнөсөн өвгөнийг дугдайлгачмаар сда вэ
Иргэн\52.221.235.10
Бурууу зөнөж байгаа юм бн даа
Иргэн\52.221.235.10
Сөнөж байгаа юм бн даа