UBLife Logo
Дэлхий

Сингапурт 2 өдөрт 3 хүн цаазаллаа

Сингапурт 2 өдөрт 3 хүн цаазаллаа

Өнгөрсөн долоо хоногт Сингапурт хар тамхины хэргээр 3 хүн цаазлагдлаа. Ингэснээр 2025 онд тус улсад цаазлагдсан хүний тоо 17-д хүрсэн нь 2003 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Хар тамхитай холбоотой бүх хэрэгт цаазын ял оноохын эсрэг зарга үүсэхээс долоохон хоногийн өмнө ялыг гүйцэтгэсэн байна. Энэ удаад Сингапурын хоёр, Малайзийн нэг иргэн цаазлагджээ. Европын холбооноос энэхүү явдлыг хурцаар шүүмжилсэн бол хүний эрхийн байгууллагууд ч мөн идэвхтэй буруушааж, цаазын ялаа зогсоохыг шаардлаа.  

“Transformative Justice Collective” байгууллагаас “Сингапурын зэрлэг дэглэм олон улсын тавцан дээр ганцаардсаар байна. Хар тамхитай холбоотой бүх хүнийг цаазлаад байдаг улс дэлхийд цөөрсөөр байна” гэж мэдэгдсэн бол Сингапурын Засгийн газраас хэрэв хар тамхины хэргийн ялыг хөнгөлөх юм бол улс орон аюулд учирна гэж хариу мэдэгджээ.

Сингапурын ДХЯ-ны сайд Касивисванатан Шанмугам “Цаазын ялыг цуцлах юм бол хүнд гэмт хэргийн тоо эрс өснө. Хар тамхичдын гарт энгийн номхон иргэд үрэгдэнэ. Бид өрөвч сэтгэлээ түр зуур мартаад ард түмнээ, олонхоо бодох ёстой. Цөөхөн хар тамхины хэрэгтнүүдийг биш ард түмнийхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстой. Ингэж байж бид амгалан тайван амьдарч чадна” гэж бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт цаазлагдсан Малайзийн жолооч Саминатан Селвараджу Малайзаас 301,6 грамм героин оруулж ирсэн хэрэгт буруутгагдсан. Саминатан тэр өдөр үнэхээр компанийхаа машиныг ашиглсан ч яг хар тамхи Сингапурт оруулсан тэр үед жолооны ард байгаагүй гэж заргалдаж байлаа. Шүүхээс түүний үгийг огт тоосонгүй, Пүрэв гарагт цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Саминатан шоронд байхдаа цаазын ялын эсрэг зарга үүсгэж, Шүүхэд хандаж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.