Энэ сарын сарын 2-13-нд АНЭУ-д сонирхогчдын боксын ДАШТ явагдана. Энэ тэмцээнийг Умар Кремлёвын тэргүүлдэг IBA холбоо зохион байгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сонирхогчдын бокс хоёр хуваагдаад байгаа. IBA холбоо ОУОХ-той түнжин хагарч, олимпын тэмцээн зохион байгуулж чадахгүй болсон. Харин шинээр байгуулагдсан World Boxing холбоог ОУОХ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Дубайд болох энэ удаагийн ДАШТ-д 120 орон оролцоно гэж Умар Кремлёв мэдэгдээд байгаа.
Ер нь ихэнх улсын боксын холбоо аль аль холбооны тэмцээнд оролцох тактик баримталж байгаа.

Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан маш өндөр. Нийт 8,32 сая ам.долларын шагналын сангаас тамирчид төдийгүй үндэсний холбоодод хишиг хүртээнэ. Жин тус бүрийн дэлхийн аваргууд 300 мянга, мөнгөн медаль 150 мянга, хүрэл медальтнууд 75 мянга, шагналт байрны тамирчид 10 мянган долларын шагналтай. Гэхдээ энэ мөнгөний 50 хувийг л тамирчин авна. 25 хувь нь дасгалжуулагчид, 25 хувь нь үндэсний холбоонд очно.
Монголын баг
Дасгалжуулагч Х.Хайнар
54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ
57 кг-д ОУХМ Х.Энх-Амар
60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар
63,5 кг-д спортын мастер А.Даваадалай
67 кг-д ОУХМ А.Жандос
+92 кг-д ОУХМ Х.Бекнур
