UBLife Logo
Дэлхий

Хамгийн олон Исламын шашинтантай 20 улс

Хамгийн олон Исламын шашинтантай 20 улс

Исламын шашинт орноор хүн амынх нь 50-иас дээш хувь исламын шашин шүтдэг улсуудыг нэрлэдэг байна. Дэлхий дээр тийм улс 53 байдаг. Энд гарах тоо баримтыг “Pew Research Center” судалгааны төвийн 2025 оны зургаадугаар сарын нийтлэлээс авлаа. Сүүлийн жилүүдэд Христ, Исламын шашинтнуудын тооны зөрүү багассаар байна. Исламын орнуудад төрөлт өндөр, мөн Барууны орнуудад исламын шашин дагадаг хүмүүсийн тоо өсөж байгаа гэнэ.  Жишээ нь, Франц, Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Нидерланд, Чех улсуудын хүн амын 50 хувиас бага нь христосын шашинтан тул Христийн шашинт орны тооноос хасагдсан байна.

Хамгийн олон Исламын шашинтантай 20 улс

1. Индонез - 239 сая

2. Пакистан - 226,9

3. Бангладеш - 151,4

4. Нигери – 120

5. Египет - 104

6. Иран - 87,5

7. Турк - 83,6

8. Судан - 46,2

9. Алжир - 43,3

10. Ирак - 41,9

11. Афганистан - 39

12. Марокко - 36,5

13. Йемен - 36,1

14. Узбекистан - 32,1

15. Саудын Араб - 28,7

16. Нигер - 23,3

17. Малайз - 21,7

18. Мали - 20,4

19. Сири - 19,8

20. Сомали - 16,6

Хүн амын 50 хувиас дээш гэж үзэлгүй исламын шашинтны тоогоор авч үзэх юм бол эхний 20-д Энэтхэг (213 сая / хүн амын 15%), Этиоп (43,1 сая / 36%) болон 26 сая лалын шашинтантай Хятад улсууд орох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.