Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2021 оныг хэрхэн илүү хүчтэй, илүү эрүүл чийрэг өнгөрүүлэх вэ?


Herbalife Nutrition-ын Эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал хариуцсан захирал, доктор Кент Брэдлийн зөвлөгөөг хүргэж байна.

2020 он урьд хожид тохиолдож байгаагүй онцгой жил байлаа. Дэлхий дахинаа цар тахал дэгдсэний улмаас бидний гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цаг хугацаа нэмэгдсэн. Амттан хийх хоббитой болж, спорт заалнаас холдсон. Үүнээс болж маш олон хүн жин нэмсэн. Сорилтоор дүүрэн жилд өөртөө зөөлөн хандаж зорилгоосоо хазайсан хүмүүс олон бий. Эрүүл байх нь бие бялдар болон сэтгэцийн хувьд эрүүл байхыг хэлдэг. Эдгээрийг шим тэжээл, дасгал хөдөлгөөн, нойр, болон бусадтай харилцаа холбоогоор бэхжүүлж болно. Тиймээс амьдралдаа бага зэрэг өөрчлөлт оруулснаар та 2021 ондоо илүү эрчтэй байж, ирээдүйн сорилтуудыг хүлээн авахад бэлэн болно.

Хоолоор хүчээ базаагаарай

Эрүүл хооллох нь хэвийн жингээ хадгалахад тусалдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Гэтэл олон хүн тэнцвэртэй хооллохын нэмэлт ашиг тусыг үл анзаардаг. Сайн шим тэжээлээр баялаг хоол нь шаардлагатай амин дэм, эрдэс бодис болон макро шим тэжээлээр хангаж, таны бие махбодыг хамгийн сайнаар ажиллахад тусалдаг. Сэтгэл санааг өргөхөөс эхлээд бие махбодын бүхий л эрхтэн тогтолцоог дэмжиж, зүрхний үйл ажиллагаанд заналхийлэх муу холестеролын хэрэглээг багасгах хүртэл эрүүл хооллолтын давуу тал нь маш олон. Бидний ихэнх нь хооллолтын зөв зуршлуудыг төлөвшүүлнэ гэх зэрэг зорилготойгоор шинэ оныг эхлүүлдэг. Гэтэл жилийн дунд ороход бид төлөвлөгөөнөөсөө хазайж эхэлдэг. Эрүүл мэндийн мэргэжилтэн хүний хувьд анзаарснаа хэлэхэд, хүмүүс хамт олны нэгэн хэсэг байж, бие биенээ дэмжин хамтран ажиллаж байхдаа илүү зөв хооллож, жингээ илүү сайн хасаж чаддаг. Энэ зорилгоор нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүс одоогоор биечлэн уулзах боломжгүй байгаа хэдий ч цахим ертөнцөд уулзах тэдний боломж цэцэглэн хөгжиж байна. Тэдний онлайн нөхөрлөл нь эрүүлээр жингээ хасах, шим тэжээлийн зорилгодоо хүрэхэд тусалдаг болохыг баталсаар байна.

Өөрийн сайн сайхан байдалд цогцоор нь хандаарай

Эрүүл хооллох нь зайлшгүй шаардлагатай. Тэгвэл тэнцвэртэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь үүнээс дутахааргүй чухал юм. Стрессийг өөрөөсөө хол байлгаж, биедээ бүхий л талаар анхаарал хандуулаарай. Хэрэв та тэжээллэг хоол хүнс идэж чадахгүй байгаа бол биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэхээ бүү мартаарай. Түүнчлэн хангалттай шингэн уух нь тэнцвэртэй хооллолтын чухал хэсэг гэдгийг санаарай. Дасгал хөдөлгөөн нь таны бие махбодыг мөн адил дэмждэг. Үүнээс гадна, таныг илүү сайн нойрсоход тусалж болох юм.

Сэтгэцийн эрүүл мэнд нь бидний ерөнхий сайн сайхан байдалд мөн адил чухал үүрэгтэй. Стресс нь зүрхний өвчнөөс эхлээд таргалалтад хүртэл нөлөөлөх хүчин зүйл болдог. WebMD компанийн мэдээлж буйгаар эмчийн үзлэгт ирж буй хүмүүсийн 75-90% нь стресстэй холбоотой өвчний улмаас ирдэг бөгөөд тэд толгой өвдөх, даралт ихсэх, зүрх өвдөх, цусан дахь сахар ихсэн, арьсны асуудал үүсэх, багтрах, үе мөч өвдөх, сэтгэл гутралд автах, сэтгэл түгших зэрэг шинж тэмдгүүд илэрч байна хэмээн гомдолдог. Тэгвэл үүнтэй холбоотойгоор стрессийг удирдах хэд хэдэн аргыг санал болгодог Headspace болон Calm зэрэг гайхалтай шинэ аппликейшнууд гарсан байна. Гэхдээ хэрэв та дээрх болон бусад өвчний улмаас шаналж байгаа бол стрессийг бууруулах нь чухал хэдий ч эмчид хандах хэрэгтэй гэдгийг санаарай.

Өөрийгөө илүү сайхнаар мэдрэхийн тулд шим тэжээл, дасгал хөдөлгөөн, нойр болон сэтгэцийн эрүүл мэнддээ эерэг нөлөө үзүүлэх өдөр тутмын дэглэмийг бий болгоорой.

Бусадтай холбоотой байгаарай

Бид бусадтай холбоотой байхыг ямар их хүсдэг болохыг 2020 он бидэнд харуулсан. Нийгмийн тусгаарлалт нь олон хүнийг сэтгэл хямралд автуулсан. Нийгэмтэйгээ холбоотой байх нь “сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралыг бууруулдаг, сэтгэл хөдлөлөө удирдахад, өөртөө илүү итгэлтэй болоход, бусдыг илүү сайн ойлгоход тусалдаг бөгөөд дархлааны тогтолцоог дэмждэг” болохыг хэд хэдэн судалгаа баталсан. 2021 оны эхэнд бидний уулзах боломжууд хязгаарлагдмал хэвээр байх хэдий ч утсаа авч бусад руу ойр ойрхон залгахыг хичээгээрэй. Магадгүй хуучин сайхан захидал бичих арга руу шилжиж болно. Мөн оны төгсгөлд уулзах, хамт амрах төлөвлөгөөнүүдээ гаргаарай. Нийгмийн тусгаарлалтын хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа шүү.

Өөрийн хуучин эсвэл шинэ сонирхолдоо цагаа зарцуулаарай

Өөрт таалагддаг үйл ажиллагаанд оролцох нь бидний тархийг сэргээдэг. Харин шинэ зүйлд суралцах нь бидний тархины эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Өөрийн дуртай зүйлээ хийхэд цаг зав олдох нь хэцүү байж болох ч ашиг тусыг нь бодож төлөвлөгөөндөө нэн тэргүүний байр суурийг олгох хэрэгтэй. Тиймээс гэрээс гарч арын цэцэрлэгээ арчлаарай, сайн дурын ажилд оролцоорой, энэ зун бүжгийн дугуйланд хамрагдаарай, эсвэл үргэлж хийхийг хүсэж байсан ирээдүйн аялалдаа бэлдэхийн тулд шинэ хэл сураарай. Баяр баяслыг авчрах шинэ туршлагуудыг мэдрэхийн тулд би эдгээрийг шинийг эрэлхийлэх өөрийн төлөвлөгөөндөө тусгасан. Өөрийн оюун санаагаа завгүй байлгах хоббитой болох нь таныг стрессээс хамгаалж чадна.

2020 он маш олон сорилтыг авчирсан ч бид сонголтоо хянаж, зөв сэтгэлгээтэй хүмүүстэй холбоотой байхад бидэнд найдвар байсаар байна. Тиймээс ирээдүйгээ болон бидэнд ирэх боломжуудыг алгаа дэлгэн хүлээн авч, илүү хүчтэй, эрүүл болохоор тэмүүлцгээе. Илүү аз жаргалтай, эрүүл, сайхан ирээдүйг хүсэн ерөөе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.