Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дотор хүний үгс | Одонд шивнэсэн хүсэл


Хүслээ шивнэх дуртай хүүхэд байлаа, цөмөөрөө… Од харваж байна! Хүслээ шивнэе. Дээгүүр онгоц нисчихлээ! Нүдээ аниарай. Сормуус чинь уначхаж! Хэнийх нь хүсэл биелэх вэ? Хөөх, алтан цох явж байна! Хүслийг минь биелүүлээрэй… гээд л хэзээд хэлэхэд эвлэчихсэн үгс минь, хүсэл минь. Тэгэхэд юм бүхэн сонин, өдөр бүхэн өөр, өнгө бүхэн шинэ байв. Модод зөвхөн мод биш, модны судал байдаг л хээ биш, хараад л байвал юу ч хамаагүй-аварга заан, аймхай зараа хүртэл нүдний өмнө биежээд, жижиг жижиг зураасаас нь нэг л мэдэхэд элдэв дүрс амилчихдаг жир бусын "гайхал" байв. 

Тэгэхэд би хүүхэд байв! Хүслээр дүүрэн, гэхдээ хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэх эсэхээ ч шийдэж мэдэхгүй цав цагаан цас байв. Цастай хамт бударч, цав цагаан бүтээлэг хараад гашуудна гэдгээ ч тааж мэдэхээргүй бичиггүй цулгуй цаас байв. Тэр цаасан дээр цаг хугацаа улаан хөх цохлон бичигдсээр, анх ямар байсан нь мэдэгдэхээргүй элдэв өнгөөр давхарлан хучигдчихаж. Хов хоосон, юу ч хийлгүй, "зүв" зүгээр нэг өдрийн аз жаргал оршиж болдгийг мартах шахжээ. Өдөр бүрээс ямар нэгэн онц гойд зүйл хайж, хүн бүрээс ямар нэг дулаан дотно үг горьдож, хийсэн бүхнээсээ утга учир эрээд л... Томоор бичсэн мөрөөдлүүдээ баллуурдаад, одоо харандааны хар ором л үлдчихэж. Түүндээ цадчихаж. Багынхаа дүүрэн хүслээ шуудайлаад, өвлийн өвгөн аав шиг үүрээд гарсан боловч ёроолдоо цоороод, ууттай хүслүүд минь замын голд гээгдчихэж. Ээ халаг! Ээжтэйгээ дэлхийг тойрох, томоос том мод ургуулах, нэг л хүнийг насан туршдаа хайрлах, түүнд итгэх, үргэлж инээмсэглэдэг "гоё" эгч болох, таван давхар номын сантай болоод ямар ч жаал ганцаардаж уйлдаггүй ертөнцийг бүтээх... Одонд шивнэсэн дэврүүн, хэтийдсэн хийсвэр хүслүүд минь оддын сонорт хүрээд эргэн над дээр буухдаа замын голд шургаад уначхаж. Явсан замаараа эргэн хайгаад үзвэл олдох болов уу? Цалингаараа түрээсээ төлөх, хайртай номоо худалдаж орхиод ганц аятайхан гутал болгох, ижийтэйгээ ганц үг л сольж амжих, тэр залууд итгэхгүй байх, огт догдлохгүй байх, зүрхээ хамгаалж бүтэн үлдэх, өдөр нь амгалан байх, шөнө нь тайван нойрсох... Өдөр бүрийн нарыг аргацаасан хүслүүд минь уутны ёроолд над өөд гайхангуй ширтэглэнэ. 

Амьдралаас айсан; цохолж балласан мөртүүдээс эмээсэн; нулимс минь дуслаад норгох вий гэж гэмшсэндээ л одонд шивнэсэн хүслүүдээ арагш нь орхиод, арай амархан, арай л дутуу, арай өнгөгүйг сонгоод байжээ... Ерөөс энэ амьдрал сонголт минь, ямар хүслээ чухагт тооцон хайрлах, ямарыг нь ой санамжийн цэцэрлэгтээ булж орхихоо шийдэх шийдэл минь байж. Алсын од минь, шивнэсэн хүслийг минь хадгалж байгаарай! Мартаад гарсан түлхүүрээ хаана орхисноо би саначихлаа! 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.05.18
Хүүхэд нас, хагацал, дулааныг мэдрүүлэх 100 үгт "дулаан" түүхүүд
2
2023.03.10
Дотор хүн | Xолын аяллаас торж үлдсэн мэдрэмжүүд
3
2022.01.01
Дотор хүний үгс | Өдөр бүхэн "Шинэ жил" шиг!
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.01.16 202.180.218.250

Бичвэрүүд нь таалагдаж байна. Хэсэглэн авч фэйсдээ постлолоо. Гэхдээ сэтгүүл болон өөрийн тань нэрийг # ласан. Дурсамж, бодол руу хөрвүүлж байгаад баярлалаа. Амжилт

0 Хариулах


feedback dear, 2022.10.21 124.158.90.79

Жаахан хэл, найруулга, үгийн сонголтоо сайжруулвал авъяас байна шүү. Хүн бичдэг болохын тулд маш их унших ёстой. Ялангуяа чи Монголоор бичиж байгаа учир Монгол хэл, найруулгаа засаарай. Жишээ нь Монголчууд эртнээс Дотор хүн гэж Хятад хүнийг хэлдэг. 中人 энэ ханзны орчуулга. Сэтгэлийн үгээ хэлж илэрхийлж байгаа чинь их таалагдаж байна. Энийг өөр модон биш гоё илэрхийлээрэй. Монгол хэлээр дээр үеийн соц үеийн зохиолчдийн өгүүллэг, тууж, роман. Чимид, Мишигийн Цэдэндорж гуай гэх мэт сайн орчуулагчдийн номыг хэд хэд уншихад найруулга зүй чинь цэгцэрээд мундаг болно.

0 Хариулах


cute 2021.05.10 192.82.71.67

i feel wonderful <3

0 Хариулах