Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Humans of UB: Хөл хорио, халуун тэврэлт, вакцин

Би гэсэн үзлээр хандалгүй бид эрүүл байх учиртай гэсэн хандлагаар вакциндаа хамрагдаарай!


Хамгийн сүүлд та хэзээ халдварт өвчний тухай бодохгүйгээр хайртай хүнээ үнссэн бэ? Халуун тэврэлтийг хэнд өгч, халуун гараас хэзээ атгав? Хөл хорьж, нэгнээсээ хол байх шаардлага тулсан хүнд үед хамгийн эгэл, энгийн бүхнийг бид хамгийн ихээр хүсдэг юм байна. Тэврэхгүйгээр, үнсэхгүйгээр, хөтлөхгүйгээр хайртай гэдгээ хэлэх, илэрхийлэх хачин дутуу байдгийг ч бид мэдэрч авлаа. Хэрвээ бид нийтээрээ вакциндаа хамрагдаж чадвал энэ бүх “тансаглал”-ыг дураараа мэдэрч чадна. Залуус вакциндаа хамрагдсаныхаа дараа юу хийхийг хамгийн их хүсэж буйгаа бидэнтэй хуваалцлаа. 

Э.Мөнхтүвшин

Би хөл хорионоос өмнө бараг долоо хоног бүр Батсүмбэр рүү малчин найзындаа очдог байв. Зам сайхан, хотоос ойр бас хөдөө агаарт гарчихна. Найз маань эхнэр гурван хүүтэй. Найзаас илүү гурван хүү нь намайг их санаж байна гэх. Бас хаврын хаварт яргуй ургах үеэр авга ах нартайгаа анд явдаг уламжлал байв. Ах дүү найз нөхдийн харилцаа улам л алсраад л байна даа. Гэхдээ саяхан вакциныхаа хоёр дахь тунгаа хийлгүүлсэн тул энэ харилцаагаа удахгүй сэргээх цаг ойртсон гэж найдаж байна. Вакцин хийлгэхгүй гэж байгаа бол та ганцаардмал нэгэн байх. Би лав гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндийг юунаас түрүүнд бодсон. Би гэсэн үзлээр хандалгүй бид эрүүл байх учиртай гэсэн хандлагаар вакциндаа хамрагдаарай! 

Ц.Ариунсанаа

Би удахгүй эдгээд, дархлаагаа бүрэн тогтоолгосныхоо дараа уул руу мацаад орой дээр нь тэнгэр харж хэвтмээр байна. Тэгээд хамгийн түрүүнд ойрхон амьдардаг найзыгаа очиж тэврэмээр байна. Халдвараас сэргийлж вакцинаа бүрэн хийлгэчих юм бол дараа нь хэзээ өвчин тусах бол гэх бүрхэг айдсаасаа бага ч болов сална шүү дээ. Гэхдээ үүнд хүн бүр чухал үүрэг оролцоотой. Энэ бүхэнд хойш сууж ирээдүйгээ эрсдэлд бүү оруулаарай, вакцинаа хийлгэж залуу насаа эргүүлж авцгаая гэж уриалмаар байна. Хөл хорио миний хувьд нэг алхам хойш ухарсан завсарлага байлаа. Энэ хугацаанд өөрийгөө ойлгож, хайрлахгүй байж бусдаас ихийг хүлээдэг байснаа анзаараад өөртөө илүү тодорхой байж сурч байна. Ингэж чадвал миний үүсгэж байгаа харилцаа ч илүү үнэнээрээ байх юм шиг санагдсан. 

Э.Төгөлдөр

Хэрэв халдварын тархалт буураад, хүмүүс вакциндаа идэвхтэй хамрагдаж чадвал юун түрүүнд уулзаагүй удсан эмээ, өвөө дээрээ очихыг хүсэж байна. Энэ амаргүй цаг үед хөгшин настай хүмүүстэй уулзах эрсдэлтэй учраас цагаан сараар ч очиж золгож чадаагүй. Хаяадаа утсаар холбогдож мэнд мэдэж байгаа. Ер нь, хөл хорионоос хойш хүмүүстэй уулзах шаардлага тийм ч их гараагүй гэж хэлж болно. Халдвараас урьдчилан сэргийлээд эргэн тойрны болон дотны хүмүүстэйгээ уулзахаа багасгаж, ихэвчлэн цахим орчинд уулзалт хийдэг болсон. Энэ хэмнэл маш их цаг хугацааг хэмнэж байгааг анзаарсан учрааас хөл хорио дууссан ч үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Вакцин хийлгэснээс хойш гадуур явахад төрдөг айдас, болгоомжлол хамаагүй багассан. Халдварын эсрэг дархаалуулалтын нөөц дуусахаас нь өмнө заавал хамрагдаарай гэж хүсэж байна.

Б.Сумъяа 

Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Болдтөмөр Ерөө гол” компанид дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хөл хорио, тар цахлын үеэр 40 хоног ажиллаад 20 хоног амрах уртын ээлжээр ажиллаж буй юм. Манай гэрийнхэн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд, найз охин маань Улаанбаатар хотод байдаг. Өглөөдөө зургаан цагт босоод 12 цаг ажиллаж байгаа. Дахиад сар ажиллаад гэртээ харих боломж гарах нь ээ. Хэрэв хөл хорио дуусвал хамгийн түрүүнд найз охин дээрээ очиж тэврэхийг хүсэж байна. Бүгдээрээ вакциндаа сайн хамрагдаад, хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.