Хогны машины жолооч хаясан ном цуглуулсаар НОМЫН САН байгуулжээ
Колумбын Богота хотод амьдардаг Хосе Альберто Гутиеррес гэх эр 20 жилийн турш хогны машины жолоочоор ажиллажээ. Тэр ажлаа хийх зуураа хүмүүсийн хаясан номыг цуглуулсаар өдгөө 25 мянга гаруй номтой номын сан байгуулсан бөгөөд түүнд нэрт зохиолч Толстойн "Анна Каренина" тэргүүтэй сонгодог номуудын хамгийн анхны хэвлэл ч байдаг гэнэ.
"Номыг хог шиг хаяж буйг анзаараад цуглуулж эхэлсэн. Ном намайг өөрчилсөн учраас номыг би хүндэтгэн, итгэл найдвар түгээх газар хадгалахыг хүссэн" гэж тэр хэлжээ. Түүнийг нутгийнхан нь "Номын хаан" хэмээн хочлон сайн дураараа номоо хандивлах болжээ. Гутиеррес бага сургуулиа төгсөлгүй орхисон ч номонд дурлаж уншиж бичих чадвараа бие даан хөгжүүлжээ. Тэр номын сангаасаа нутгийн хүмүүст үнэ төлбөргүй уншуулдаг гэнэ.
Эх сурвалж: ICDO