UBLife Logo
Дэлхий

Трампын H-1B ажлын визэнд оноосон татварыг Шүүх хүчингүй болголоо

Трампын H-1B ажлын визэнд оноосон татварыг Шүүх хүчингүй болголоо

АНУ-ын Холбооны шүүгч Лео Сорокин ажлын H-1B виз авахад 100 мянган ам.доллар авах шийдвэрийг хүчингүй болголоо. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны есдүгээр сард гаргасан юм. Ажлын визэнд хэт өндөр татвар оноосон нь засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг гэж үзжээ.

Трампын энэхүү татварын эсрэг Америкийн 20 муж гомдол гаргасан. Шүүхээс “Ерөнхийлөгчид H-1B визэнд төлбөр тогтоох эрх мэдэл байхгүй. Энэ нь хууль бус татвар” гэж дүгнэсэн байна.

H-1B виз нь өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд зориулсан виз бөгөөд ихэнх тохиолдолд технологийн том компанийн ажилтнуудад олгодог. Тус визийн бараг 60 хувийг Энэтхэгийн мэргэжилтнүүд эзэлдэг байна. Өмнө нь 5000 ам.доллар байсан төлбөрийг 100 мянга болгон нэмэхдээ Трамп америкчуудын ажлын байрыг хадгалан үлдэхийн төлөө гэж мэдэгдэж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...