Аймшиг болон “survival“ төрлийн тоглоом сонирхогчдын анхаарлыг хэдэн жилийн турш татсан Carnival Hunt тоглоомын шинэ трейлер цацагдаж, албан ёсны нээлтийн товыг зарлалаа. Тоглоом 2026 оны 7-р сарын 23-нд PC платформ дээр гарахаар төлөвлөгдөж байна.
Crytivo болон Beer Night Studio-ийн хөгжүүлж буй Carnival Hunt нь асимметрик олон тоглогчтой аймшгийн тоглоом юм. Өөрөөр хэлбэл нэг тоглогч "Carnival Monster" буюу мангасын дүрд тоглох бол бусад нь амьд үлдэхийн төлөө тэмцэх "Bunnies" нэртэй хүүхэлдэйн туулайнуудын дүрийг бүтээнэ.
Шинэ трейлерээс харахад тоглоом хэд хэдэн өвөрмөц системтэй байх аж.
Wind-Up System – Туулайнуудын амьд үлдэх гол эх үүсвэр. Тоглогчид бие биенээ "цэнэглэж" байж амьд үлдэнэ.
Play Dead System – Үхсэн туулайнуудын дунд хөдөлгөөнгүй хэвтэж мангасаас нуугдах боломжтой.
Proximity Voice Chat – Ойр байгаа тоглогчидтой бодит мэт харилцах дууны систем.
Character Progression – Дүрүүдээ сайжруулж, илүү хурдан, тэсвэртэй эсвэл зальтай болгох боломжтой.

Төсөл анх 2020 онд танилцуулагдаж байсан бөгөөд хөгжүүлэлт олон жил үргэлжилсний эцэст тоглогчид энэ жил бүрэн хувилбарыг нь тоглох боломжтой болж байна. Мөн өмнө нь Steam дээр туршилтын хувилбарууд гарч, олон тоглогч сонирхон туршиж байсан билээ.
Хэрэв та найзуудтайгаа хамт аймшиг, стратеги, багийн ажиллагааг хослуулсан тоглоом хайж байгаа бол Carnival Hunt энэ оны хамгийн сонирхолтой инди аймшгийн тоглоомуудын нэг байх болно.

