Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Оюутан байхдаа сурч, хийж үзэх сонирхолтой 40+ САНАА


Оюутан нас бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, адал явдалтай, “оргилуун” цаг үе. Энэ үедээ бид насан туршийн анд нөхөдтэйгөө танилцаж, хамгийн ихээр суралцаж, зорилго бэрхшээлтэй нүүр тулж, хайрлаж, алдаж, мартагдашгүй цаг хугацааг өнгөрөөдөг. Оюутан байх үедээ хийж үзэх, нэг удаа ч болов турших, айдсаа даван туулах, дурсамж үлдээх 40 санааг танд хүргэж байна. Өөрийнхөөрөө нэмж хасан, дурсамж дүүрэн оюутан насаа өнгөрүүлээрэй. 


  1. Үнэн сэтгэлийн жинхэнэ нөхөрлөлийг бүтээх.

2. Айдаг зүйлсийн жагсаалт гаргаж, эхнээс нь хийж үзэх.

Усанд шумбах, өндрөөс үсрэх, хаданд авирах, шүхрээр үсрэх гээд өөрөөс тань их бага хэмжээний зориг шаардах зүйлсийг хийснээр өөрөөрөө эрхгүй бахархах болно. 

3. "Тэнгэрийн" мэт санагддаг хүсэл мөрөөдлүүдээ жагсаан бичээд эхнээс нь биелүүлэх. 

5 жилийн дараах амжилтаа төсөөлөн, цаг хугацааг ухраан бодож өнөөдөр юунд суралцах хэрэгтэйгээ тооцоолох. Хийж эхлэх. 

4. Өөрийн гэсэн “эрүүл” дадалтай болох

Жишээ нь, тогтсон даалгаврыг тухайн 7 хоногт нь хийж сурах, өглөө эрт босч дадах, өглөөний цайгаа заавал ууж сурах гэх мэт насан туршийн дадлыг өөртөө хэвшүүлээрэй. 

5. Анхны ажлаа хийж үзэх.

Оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ, мэргэжлийн бус цагийн ажил гээд аль болох ирээдүйд хэрэгтэй, туршлага болон үлдэх ажлуудыг хийж үзээрэй. 

6. Олон нийтийн, сургуулийн, ангийн үйл ажиллагаанд аль болох идэвхтэй оролцох.

Хэрвээ чи олны дунд байх тийм ч дуртай биш бол ядаж ганц удаа боломж олгоод үзээрэй. 

7. Ажил мэргэжлийн хувьд өсч хөгжих боломжтой дадлага хийх. Төрөл бүрийн сургалт хөтөлбөрт хамрагдах. Хүрээллээ өргөжүүлэх. Сурч болох хамгийн сайнаараа хичээн суралцах. (Энэ их чухал шүү)

8. Чин сэтгэлээсээ дурлаж үзэх. (Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА)

Дурлал хайранд цаг заах хэцүү л дээ. Гэхдээ зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, сайхан үерхлийг бүтээгээд үзээрэй. 

9. Урлагийн үзлэг, спортын наадам, эрдэм шинжилгээний уралдаан тэмцээнд дор хаяж нэг удаа оролцож үзэх.

10. Өөрийн авьяас, сонирхлын дагуу клубт хамрагдах. Өөрийгөө тодорхойлох хоббитой болох. Сонирхлоо улам гүнзгийрүүлэх.

11. Хүссэн чиглэлээрээ уран бүтээл туурвих.

Зохиол бичих, гэрэл зураг дарах, уран зургийн үзэсгэлэн гаргах, богино хэмжээний кино бүтээх гэх мэт өөрийн авъяас чадлыг сориод үзээрэй. Та хожим харамсахгүй. 

12. Найзуудынхаа төрсөн өдрийг мартагдашгүй тэмдэглэж өгөх.

13. Хэрэггүй, таалагдаагүй зүйлдээ зоригтойгоор “Үгүй” гэж хэлж сурах.

14. Олон хүмүүсийн урд дуулж, бүжиглэж, илтгэл танилцуулах зэргээр “нүүр хагарах”.

15. Гадаад хэл сурч, тухайн хэлээрээ кино, ном, дуу хөгжим сонирхох.

16. Гадаад найзтай болох.

17. Сайн дурын ажил хийж үзэх. 

(Сайн дурын ажил хийх боломжтой 10 байгууллага)

18. Тэтгэлэгт “чин сэтгэлээсээ” бэлтгэж, материалаа явуулаад үзэх

(Тэтгэлэгт мэдээллийг цаг алдалгүй авах хэрэгцээт 15 ЭХ СУРВАЛЖ)

19. Аль болох их аялах. Төгсөхөөсөө өмнө аялах газрын жагсаалт гаргах. Аялангаа суралцах боломжтой сургалт, хөтөлбөрүүдээс суралцах.

20. Зуны амралтаараа ганцаараа галт тэрэгтэй аялах (Ганцаараа аялж үзэх ёстой 8 шалтгаан)

21. Ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурах.

22. Ганцаараа нэг өдөр, нэг долоо хоногийг өнгөрүүлэх, боломжтой бол ганцаараа амьдарч үзэх.

23. Бүх зүйлийг сонирхох. Тэр дундаас “өөрийн” гэх онцгой зүйлсээ олж авах.

Олон кино үзэж байж л дуртай киногоо олж авдаг шиг бүх төрлийн үйл ажиллагаа, сонирхол, урлаг, спорт, дуу хөгжмийг туршаад үзээрэй. 

24. Амьд хөгжмийн тоглолтод явах. 

25. Шинэ кино, дуурь, балет, жүжиг гээд үзвэр үйлчилгээ тогтмол үзэж байх. 

26. Номын санд нэг өдөр өдөржингөө суух. 

Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа

27. Мод тарих. Тарьсан модоо найзуудаараа ярилцаад хамгийн дуртай кино, зохиолын баатрын нэрээр нэрлэх. (Зөвлөгөө: Мод, сөөг тарихдаа баримтлах 6 үе шат)

28. Өдрийн тэмдэглэл бичих. Дуу хураагуур, тэмдэглэлийн дэвтэр, утсан дээр гээд ямар нэг хэлбэрээр дурсамж, мэдрэмжээ тэмдэглэж хадгалах.

29. Өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хүнтэй уулзаж, танилцах, нөхөрлөх. 

30. Танихгүй хүнд цэцэг бэлэглэх. Хариу хүлээлгүй туслах. 

31. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байснаа санах. Гэрийнхнээсээ асууж, өөрөө дурсамжаа "шүүрдээд", нэг өдрийг яг хүүхэд нас шигээ өнгөрүүлэх.

32. Шинэ жилийн үдэшлэгээр таалагддаг охин/ залуугаа урих.

33. Шүтэн биширдэг хүнтэйгээ уулзах, захиа бичих.

34. Мөрөөдлийн самбар хийх. Хүсэл мөрөөдлөө өөртэйгөө ойр байлгах. 

35. Тог цахилгаан, ухаалаг утас, чихэвчгүйгээр нэг долоо хоног амьдарч үзэх. 

36. Бясалгах, цагаан хоол идэх, мацаг барьж үзэх.

37. Бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах.

38. Цусаа хандивлах. (Энэ зун СЭТГЭЛД ДУЛААХАН дурсамж үлдээх 6 САНАА)

39. Далай дээр очих. 

40. Хичээлдээ 100% авч үзэх. 

41. Марафонд гүйх.

42. Үсний засалт, гадаад төрхөөсөө өөрчлөхийг хүсдэг зүйлээ зоригтойгоор өөрчлөх.

43. Хадгаламж нээх. Тогтмол хадгалах арга ухаанд суралцах. 

44. Ургийн бичиг хөтөлж үзэх. Эмээ өвөө нараасаа овог удмынхаа тухай асууж лавлах.

45. Ямар ч мөнгөгүйгээр нэг өдөр, нэг долоо хоног амьдрах.

46. Хуучин хувцсаа бусдад хандивлах, хуучин хувцасны дэлгүүрээр зочлох.

Хуучин хувцас, эд зүйлсээ хандивлах боломжтой 8 газар
Загварлаг хувцас авах боломжтой хуучин хувцасны 4 ДЭЛГҮҮР

47. Амьдралын хэв маягаа тодорхойлох гээд үзэх. Цагийн хуваарь гаргаж, сар жил, өдрөөр төлөвлөж сурах.

48. Хүүхдүүдэд хичээл зааж, чаддаг зүйлээ хэлж өгөх.

49. Ангийнхан дундаа “Дурсгалын дэвтэр” аялуулж, дурсамж цуглуулах. 

50. Үлдсэн амьдралдаа хийж үзмээр байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргах.

Өөр бусад зарим санаа:

- Өөрт нь хэлэлгүй хэн нэгний тооцоог төлөх. Нэрээ нууцлан хэн нэгэнд тус хүргэх. 

- Номын сангаас зээлж авсан номоо буцаахдаа завсарт нь нууц захидал бичиж үлдээх. Эсвэл 5000 төгрөг хийх. Харсан хүн нь яаж баярлахыг төсөөлөөрэй. 

- Нэг хичээлийнхээ дагуух бүх материалыг хичээлээс өмнө уншиж судлаад хичээлдээ орох.

- Төв талбайд байдаг Улаанбаатарын төв цэг дээр зогсоод хүслээ шивнэх.

- Ганцаараа, найзуудтайгаа очих дуртай газартай болох. Тэр газраа нууц үгээр нэрлэх.

- Хотын хаа нэгтээ нууц ил захидал бичиж үлдээх. Найзуудтайгаа хамт суун нэгэндээ захидал бичээд  жилийн дараа солилцохоор тохиролцон хаа нэгтээ хадгалах. 

- Зөвхөн найзуудаараа л мэддэг нууцтай болох. 

- Таалагддаг охин/залуудаа сэтгэлээ илчлэх, зоригтойгоор болзоонд урихад суралцах. 

- Дуртай хамтлаг, зохиолч, найруулагч зэргийнхээ намтар уран бүтээлийг судлах, чин сэтгэлээсээ урлагийн аль нэг чиглэл, ямар нэг ном, зохиолд татагдан дурлахын сайхныг мэдрэх.

- Өөрийн сайн чаддаг, төдийлөн чаддаггүй зүйлсийг жагсаан бичих. Алийг нь хэрхэн хөгжүүлж болох тухай цаг гарган судлах.

- Хичээл дээр заадаг материалыг интернэтээс судлах, олон улсын их дээд сургуулиуд хэрхэн ижил хичээлийг өөр өөр арга хэлбэрээр зааж, суралцдаг тухай олж мэдэх. (Цахим сургалтын хамгийн шилдэг 25 сайт) 

- Диплом бичихээр шийдсэн бол 1-р курсээсээ эхлэн судалгаа хийж, сэдвээ "чиглүүлэх".

- Өөрийн сэтгэл зүй, дотоод мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, удирдаж, "эзэн нь" байж сурах. (Өөрийгөө танихад туслах сонирхолтой, шилдэг 5 сэтгэл зүйн сорил)

- Сургуулийнхаа өнцөг булан бүрээр явж үзэх, хаана юу байдгийг олж мэдэх, өөрийн гэх нууцхан булантай болох. 

- Сургууль дээрээ өглөөний 5 цагт ирж үзэх.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.