Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Мангас шиг хот мину


Улаанбаатар минь мангас билээ. Дөрвөн зууны тэртээх улсын хамгийн том мөрөөдлүүд, оюун санаа, эрч хүч энэ мангасыг бүтээжээ. Мангас тийн өдгөө үзэсгэлэнт болсон юм. Юунд ч, хэзээ ч цаддаггүй, хэнд ч бууж өгдөггүй, аймшиггүй догшин атлаа гэнэ сэргүй ховсдон соронздогч аварга биет болсон юм. Мөрөөдөгчдийн сүр сүнс шингэж хоргодсоных л байх, эндэхийн маргаашийг өнөөдөр тааварлах аргагүй өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. 

Энд өдөр бүр орчин цаг сэрээдэг. Орчин цаг гээч дуусаж дундардаггүй хүрдийг хэдэн үеэрээ эргүүлсээр авч хүрч ирээгүй цаг хугацаанууд ар араасаа жирэлзэн сандаргаж байдаг хязгааргүйн орчилыг эрхшээгч мангас. Энд бид амьдардаг. Бидний амьдралыг хүсэл, хүлээлт гэж нэрлэдэг. Одоо цагт болж байгаа бүхэн ердөө л өчигдрийн зүүдний үлдэгдэл төдий үзэгдэл юм. Мангас бидэнд ингэж амьдрахыг зааж сургасан билээ.

Мангас жаргал, зовлонд цадахаа мэдэхгүй шунаг бөлгөө. Энд цаг болгонд хэн нэгэн мэндэлж, бас буцнам. Нэг айлд угтан баярлалдаж, нөгөөд нь үдэх ёс анир тасчинам. Энд агшин тутам хэн нэгэн дурлан шунаж, хүсэл хясалд унаж, шүлэг найраг яруусан уянгад хөглөгдөж байнам. Нэг хүний аз од гийн түм бужигнах гудамж талбайгаар бүжин дүүлэхэд, үгүйрч нөгөө нь хана туурганаа үйн алдан зүдэрнэм. Энд хэн нэгний инээх, уйлах сондгойрч сонсогдохгүй тийм их чимээн холилдон найрсах нь Улаанбаатарын найрал хөгжим бөлгөө. 

Мангас шинэ содонд аранга. Үүнээс илүү сонин хачин гэж байхгүй гэх дүрэм энд үйлчилдэггүй. Хамгийн ариун нь, гоо нь энэ гэх, хамгийн уран нь, сайхан нь тэр гэх хэмжүүр энд хүчингүй. Эртийн эд хуучин байтлаа энд шинэ, одоогийн шинэ нь даруй хуучирч гээгддэг мангасын хэмжүүрийг хүмүүс тооцоолшгүй ээ. Хайр найргүй юм, даанч төрөлх дотно юм, мангас лугаа хот мину... 

Тулах хүчийг олох гэж уул уулын цаанаас, ус усыг гатлан ирэгсдийг ч хөлдөө чирч, элэглэн тохуурхаж чаддаг харгис билээ. Гэвч баатарлаг зоригтнуудыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн Улаанбаатар. Энд урсгал сөрөгсдийн домог үлддэг. Домог, домгоос өндийсөн орон гэр минь дээвэргүй их хүсэл хийгээд оёоргүй гүн сэтгэлийн өлгий билээ. Урвагчдыг ширвэж, урагшлагчдыг аврах шидтэй буюу чи. Ихэмсэг хямсгар төрхтэй ч нялх хонгорхон зүрхтэй Улаанбаатар чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.